Эр цэрэг, эрэлхэг хөвгүүдээ эх орондоо даатгаж чадахаа болих нь

Монгол Улс энх цагийн тайван орон. Элдэв, буудалцаан, мөргөлдөөн, зэвсэгт тэмцэлдээн байхгүй нь азтай. Гэвч улс орноо батлан хамгаалах үүрэгтэй цэрэг эрс, эрэлхэг дайчид нь энх цагт амь эрсэдсээр байна. Сүүлийн үед батлан хамгаалах салбараас бараан мэдээ тасрахаа болилоо.

 

Цэргүүд дарга нарынхаа яргаллаас болж арван хуруугаа таслуулж амьдаараа эрэмдэг боллоо. Мөн Цэргийн сургуулилтын үеэр дэлбэрэлтэд өртөж, нисдэг тэрэг, машин техниктэй осолдож цаг бусаар алтан амиа алдаж байна. Сүүлийн хагас жилд л гэхэд зэвсэгт хүчинд зургаан удаагийн осол гарч цэрэг эрс гэмтэж бэртэж, нас баржээ. Зэвсэгт хүчинд алба хаасныхаа төлөө цаг бусаар хорвоог орхисон баатарлаг эрсийн хойноос гашуудсан гашуудал өнөөдөр тайлагдаагүй байна.

Мөн эцэг эхчүүд эр цэргийн албанд бахархал бардамналтайгаар биш айдас түгшүүртэйгээр хүүгээ үдэж байна. Өөрөөр хэлбэл, эр цэрэг, эрэлхэг хөвгүүдээ эх орондоо даатгаж чадахгүй болтлоо Монгол Улсын зэвсэгт хүчин, батлан хамгаалах салбар доройтлоо.

Хамгийн гол нь албан үүргээ гүйцэтгэж яваад амиа алдсан осол аваар болгон дээр ямар нэг хариуцлага яригддаггүйг энд онцлох ёстой. Яригдсан байлаа гэхэд аль нэг албан тушаалтныг ажлаас нь шилжүүлээд өнгөрнө. Ихэнхдээ эх орноо хамгаалж байсан хэдэн бор цэргийн толгой дээр бүх ял нь буудаг жамтай.

Уг нь салбарынхаа доголдол, болохгүй бүтэхгүй байгааг төр засгаас эхлээд салбарыг толгойлж байгаа Зэвсэгт хүчин, Батлан хамгаалахын сайд дарга нь үндэс сууриар нь ярих учиртай. Гэтэл энэ салбарт хариуцлагагүйн тогтолцоо хавтгайрч, эрдэнэт хүний амь эрсэддэг байдал энгийн үзэгдэл болох шинжтэй.

Зэвсэгт хүчний салбарт гарч буй шилээ дарсан ослуудад сүүлдээ малаа хариулж явсан иргэн хүртэл өртөж амиа алддаг болов. Өнгөрсөн долоо хоногт малаа хариулж явсан иргэн Таван толгой дахь Зэвсэгт хүчний сургалтын нэгдсэн төвийн ойролцоо, тусгай хамгаалалттай бүсээс сум олж улмаар дэлбэрснээр нэг иргэн амиа алдаж, бас нэг нь шархтаж эмнэлэгт хүргэгджээ. Ослын талаар Ерөнхий сайд Батлан хамгаалахын сайд Б.Бат-Эрдэнэ, ЗХЖШ-ын дарга, дэслэгч генерал Д.Даваа нарыг дуудаж уулзсан байна.

Энэ үеэр Батлан хамгаалахын сайд Б.Бат-Эрдэнэ “Олон улсын сургуулилтын үеэр байлдааны галт хэрэгсэл, зэвсгийн чанартай зүйлс ашигладаггүй, энхийг дэмжих ажиллагааны сургалт зохион байгуулдаг” гэсэн бол ЗХЖШ-ын дарга, дэслэгч генерал Д.Даваа “Сургалт болгоны дараа тусгайлсан ажлын хэсэг гарч, хайгуул устгалын бүлэг ажиллуулан, сургалтаас үлдсэн тэсэрч дэлбэрэх зүйлсийг устгаж, акт баримт үйлддэг. Сүүлийн жилүүдэд болсон сургалтаас үлдсэн зүйлс байхгүй” гэжээ.

Эндээс хэн буруутай, хэн хариуцлага хүлээхийг харж болно. Өөрөөр хэлбэл, салбарын сайд, дарга нар нь өөрсдөдөө жаахан ч хир халдаасангүй. Үүнээс өмнөх удаа дараагийн ослууд ч ийм байдлаар шийдэгдэж ирсэн.

Мөн 2015 онд Налайх дүүргийн Городок тосгонд байрлах Зэвсэгт хүчний 337 дугаар ангийн нисдэг тэрэг осолдож нэг албан хаагч амиа алдаж, 10 хүн гэмтсэн аймшигт осол гарч байв.

Энэ мэтээр эх орноо хамгаалахаар явсан эр цэрэг энх цагт зуурдаар амиа алдсаар байна. Энэ салбараас үхэл, хагацлын чимээ тасрахаа болилоо.
 

Зэвсэгт хүчин, батлан хамгаалах салбарт сүүлийн хагас жилд гарсан ослыг жагсаавал
 

  • 2017.01.17 Дорноговь аймгийн Зүүнбаян сум дахь Зэвсэгт хүчний 336 дугаар цэргийн ангид байлдагч Ж.Баярцогт харуулын ахлагчийнхаа дэглэлтээс болж хөлийнхөө есөн хурууг тайруулсан. Ахлагч Э-г хүндэвтэр гэмтэл учруулсан гэж үзэж шүүхээс 2.6 жилийн хорих ял оноосон.
  • 2017.02.17 Орхон аймгийн Зэвсэгт хүчний 186 дугаар ангид сургуулилтын гранат дэлбэрч, 19 настай байлдагч хоёр нүдээ хүндээр гэмтээж, зүүн гарынхаа гурван хурууг түлсэн.
  • 2017.04.11 Зэвсэгт хүчний хээрийн сургалтын төв Тавантолгойд гранат дэлбэрч, хоёр цэрэг амиа алдаж, найман цэрэг шархадсан. Зэвсэгт хүчний жанжин штабын орлогч дарга, хошууч генерал Ж.Бадамбазар “Дадлагыг ахмад Н явуулж байхад тодорхойгүй шалтгааны улмаас байлдааны гранат дэлбэрсэн байна” гэсэн тайлбар өгсөн.
  • 2017.05.11 Төв аймгийн Алтанбулаг сум Тавантолгойн цэргийн хээрийн сургалтын төвд сургалтад гарч байсан офицер, ахлагч хоёр УАЗ-469 машинтай явж байгаад осолдож бэртэл авсан.
  • 2017.06.13 Зэвсэгт хүчний Тавантолгойн цэргийн сургалтын төвд марш тактикийн тэмцээний үеэр нэг албан хаагч нас барсан. Түүнийг цэрэгжилтийн дэглэмийн ачааллыг даалгүй нас барсан гэх мэдээлэл гарч байв.
  • 2017.08.04 Таван толгой дахь Зэвсэгт хүчний сургалтын нэгдсэн төвөөс баруун зүгт 26 км-т хоёр иргэн тэсрэх зүйлд өртөж нэг нь нас барсан. Цагдаа, шүүхийн байгууллага шалгаж байгаа.
Зууны мэдээ
С.Уянга
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • hen1n 2017-08-10 13:27:59
    ene odoo halh goliin dainii ue uu. ereen miraan huwtsas bdaggui yum
  • Mongol er 2017-08-10 09:55:36
    Mongold tsereg hereg baina uu? Bi hereggui l gej bodoh yum.
  • tyh 2017-08-10 07:47:56
    za gants neg shanaa abahgvi yadag yum bee boon svr chi goo saihanii talaarch yum uu oor zvil bicheech malaa
  • иргэн 2017-08-10 03:31:11
    Цэргүүдийг энх цагийн эх орны бүтээн байгуулалтад оролцуулаач ээ, боломжийн хөлсийг нь өгөөд барилга байшин бариулах, зам тавиулах зэргээр. Тэд ажил хийж сурна
    • sdas 2017-08-10 06:56:21
      барилга эн тэр дээр хангалттай л ажилдаг байсиймдаа хөлс мөнгийн хурандаа нар авдаг биз
  • V 2017-08-10 03:24:11
    Shaal hereggui medeelel bn ustga
  • санал 2017-08-10 03:21:35
    Наад Дархан Аврагаа ГЕНЕАР болгооч ээ. Эсвэл огцруулаач
  • хуучин цэрэг 2017-08-10 03:03:39
    10000 хүнд бол хэвийн хорогдол байна.
  • КИМ ДУХАН 2017-08-10 02:40:58
    СОНГУУЛИАР ЗАСГИЙН ЭРХ СОЛИГДОХ, ЕРӨНХИЙЛӨГЧ ӨӨРЧЛӨГДӨХ БҮРТ САЙД БОЛОХ ГЭСЭН ЖАНЖИН БОЛОХ ГЭСЭН УВИАГҮЙ ХҮМҮҮСИЙН БАРААН МЭДЭЭЛЛИЙН ЦУГЛУУЛГА БАЙНА.
  • ИРГЭН 2017-08-10 02:35:44
    БҮГД БУРУУТАЙ БАЙЖ БҮГД Л БУРУУГҮЙ ГЭЭД МЭЛЗЭХ ЮМ ЯМАРЧ АРЧААГҮЙ СУУДЛЫН ШИГДЭЭСНҮҮД ВЭ ДЭЭ
  • цэргийн хүүгийн аав 2017-08-10 02:14:12
    хүүгээ цэргээс эсэн мэнд ирээсэй гэж залбирч суун даа,,, хариуцлагын асуудлыг чанга авах хэрэгтэй