Нэг гэр бүлийн таван хүний амийг аварсан залууг шагналаа
Жил бүрийн наймдугаар сард уламжлал болгон тэмдэглэдэг эрүүл мэндийн салбарын ажилтны баярыг тохиолдуулан өнөөдөр Нийслэлийн түргэн тусламжийн төвийн 67 эмч тангараг өргөлөө.

Тус ёслолын арга хэмжээнд Нийслэлийн эрүүл мэндийн газрын Эмнэлгийн тусламжийн хэлтсийн дарга М.Мөнхдэлгэр болон Нийслэлийн түргэн тусламжийн төвийн удирдлагууд, эмч мэргэжилтнүүд оролцсон юм. Шинэ, залуу эмч нарыг тангараг өргөсний дараа тус төвийн шилдэг эмч, ажилтнуудыг шагнаж урамшуулсан бөгөөд эрүүл мэндийн салбарын хүндэт цол тэмдэг болон “Wenger” брэндийн гарын бэлгийг гардуулан өглөө.

Мөн энэ үеэр Нийслэлийн эрүүл мэндийн газрын даргын санаачилгаар тус төвийн Сонгинохайрхан салбарын гуравдугаар ээлжийн их эмч Б.Түмэнбаярыг “Нийслэлийн эрүүл мэндийн салбарын тэргүүний ажилтан” цол тэмдгээр шагналаа. Тэрбээр өнгөрөгч долдугаар сард Баянхошууны замд 40 тонны контейнерт даруулан осолд өртсөн нэг гэр бүлийн таван хүнд эмнэлгийн яаралтай тусламж үзүүлэн, амь насыг нь аварч чадсан билээ.

Нийслэлийн түргэн тусламжийн төв нь өдгөө 410 ажилтантай бөгөөд тэдгээрээс 167 нь их эмч, 120 нь жолооч юм байна. Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээнд өдөрт 46 машин гаргадаг бөгөөд 167 эмч хоёр ээлжээр ажилладаг ажээ. Нийслэлийн хэмжээнд өнгөрөгч долдугаар сарын байдлаар, 184.700 хүнд үйлчилснээс 80 хувьд нь эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг 20 минутын дотор хүргэсэн бахархам амжилт гаргажээ.
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Ме 2017-08-09 10:43:49
    одоо энэ залууг байр машинаар урамшуулаасай, тэр нутагийн зөвлөл гэж хөлгүй баян газар 5 хүний эрдэнэ амь бидэнтэй үлдлээ шүү дээ
    • иргэн 2017-08-10 00:08:33
      Амиа авруулсан хүмүүс энэ хүнийг шагнах ёстой, тархины тураалтнуудаа. Юмйг зөв өнцгөөс нь харж сур.