ИРГЭД: Хамгийн багадаа 40 гишүүн хууль баталдаг дэг тогтоох хэрэгтэй
Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн талаархи олон нийтийн хэлэлцүүлгийг УИХ-ын Тамгын газрын багийнхан өнөөдөр Завхан аймгийн төв Улиастай суманд зохион байгууллаа.
 
Завхан аймгийн төвийн бүсээс Алдархаан, Завханмандал, Идэр, Ургамал, Сонгино, Сантмаргац, Улиастай, Цэцэн-Уул, Яруу сумдын ИТХ-ын дарга, Засаг дарга, ЗДТГ-ын дарга, багийн Засаг дарга, ИНХ-ын дарга, төлөөлөгч, мэргэжилтэн зэрэг нийт 145 албан хаагч, иргэн оролцов.
 
УИХ-ын Тамгын газар Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн танилцуулгыг Монгол Улсын Их Хурал; Монгол Улсын Ерөнхийлөгч; Монгол Улсын Засгийн газар; Төрийн алба; Шүүх эрх мэдэл; Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлага гэсэн зургаан багц сэдвийн дор явуулж байгаа билээ.
 
“Монгол Улсын Их Хурал” багц сэдвийн хүрээнд “ХУРАЛДААНЫ ИРЦ, ХУУЛЬ ЭЦЭСЛЭН БАТЛАХ БОСГО  /§27.6/” дэд сэдвийг УИХ-ын Өргөдлийн байнгын хорооны Ахлах зөвлөх Х.Энэбиш танилцуулав:












 
Дээрх зургаан сэдвээр тус бүр танилцуулга хийгдэж, асуулт хариултын дараа төрийн албан хаагч, иргэдийн дунд хэлэлцүүлэг өрнүүлж, саналыг нь сонссон юм.

ИРГЭД:
 
- Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөлтэй танилцлаа, зөв зүйтэй олон зүйл, заалт орсон байгааг дэмжиж байна. Багийн иргэдийн Хурлаар сонгодог байдлыг өөрчлөх нь зөв гэсэн саналтай байна.
 
- Засаг даргыг томилох нь зөв гэж үздэг, өмнөх практикаас харахад мэдлэг, чадвар хангаагүй хэт олон ах, дүүтэй хүн томилогдож буй байдлыг өөрчлөнө.
 
- Төрийн албанд хариуцлагатай, чадвартай хүн тогтвортой ажиллах боломжоор хангагдах нь зөв гэж үздэгээ цөөнгүй хүний хүсэл зорилго нэг юм.
 
- Сум, багийг татан буулгахдаа нийт иргэдийн 50-иас доошгүй хувийн саналаар шийдвэрлэх заалтыг өөрчлөн шийдвэрлэх эрхийг харгалзан үзэж хуулинд тусгахыг санал болгож байна.
 
- Дордуулсан долоон заалтаас хоёрыг нь засах хэрэгтэй байна. Төсөлд тусгагдсан байгаад талархалтай байна.
 
- УИХ-ын нийт 76 гишүүдээс дор хаяж 40 гишүүн хуулийг баталдаг дэг тогтоох хэрэгтэй.

Ийнхүү Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн талаархи хэлэлцүүлэгт 145 иргэн оролцсноос 145 саналын хуудас бүртгэгдэв. Хэлэлцүүлэг Завхан аймгийн Тосонцэнгэл суманд энэ сарын 11-нд үргэлжилнэ хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Иргэн 2017-08-10 13:54:44
    51-с 41 ирц гэдэг зөв шүү.даанч сонсохгүй л дээ.
    202.179.31.81
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2017-08-10 03:25:29
    УИХ-ын гишүүд олдоод байн. 76-г 51 болгох зөв. Харин 51-ээс 41 хүний ирцтэй хууль батлахаар тусгавал хууль чанартай гарна.
    202.21.103.62
    Мэдэгдсэн Хариулах