Үндсэн хуулийг бүх ард түмнээсээ асууж байж өөрчлөх ёстой гэв
Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулахаар бэлтгэл ажлыг хийж байгаа. Тэгвэл УИХ дахь Ардчилсан намын бүлэг Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулахыг бодлогын хувьд дэмжиж байгаа. Гэхдээ хэд хэдэн тодорхойгүй зүйл байна хэмээн үзсэн тухай  УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дэд дарга Ж.Батзандан хэллээ. Тэрбээр "Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн төсөл дотор УИХ дахь Ардчилсан намын бүлгийн гишүүд санал нийлэхгүй хэд хэдэн асуудал байгаа.

Тухайлбал, Төрийн хяналтын хороог байгуулах тухай. Хуучин социализмын ардын хянан шалгах хороо гэж байсан. Тэр хороо нь ард түмнийг дарамталж айлгадаг байсан. Гэтэл ийм хороог байгуулах тухай асуудлыг бид дэмжихгүй байгаа. Энэ хороог ямар зорилгоор байгуулах гэж байгаагаа маш тодорхой болгох ёстой" гэдгийг санууллаа.

Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулахдаа ард нийтийн санал асуулга явуулж, бүх ард түмнээсээ асууж, Үндсэн хуулиа өөрчлөх ёстой болохоос Зөвлөлдөх уулзалт нэрийн дор аймгуудаар явж хэдэн аймгийн дарга нарыг суулгаад л Монгол Улсын Үндсэн хуулийг өөрчилж болохгүй хэмээлээ.
 
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  •  2017-08-09 11:15:15
    Үндсэн хуулийг өөрчлөхийг эсэргүүцэж байна.
  • иргэд 2017-08-09 08:34:12
    Ерөнхийлөгчийн эрх мэдлийг хязгаарлах гэж элдвээр оролдохоо болилдоо.
  • Бат 2017-08-09 08:04:18
    Үндсэн хуулинд параламентаа хоер танхимтай болгох эсвэл төсвийн зарцуулалтанд татвар төлөгчдийн хяналт тавидаг тогтолцоо хэрэгтэй байна