Ж.Эрдэнэбат: Засгийн газарт хууль зөрчих, цаг алдах эрх байхгүй
Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат өнөөдөр УИХ дахь АН-ын бүлгийн төлөөллийг хүлээн авч уулзлаа. УИХ-ын гишүүн, бүлгийн дэд дарга  Ж.Батзандан бүлгийн шийдвэрээ танилцуулав.

Хүүхдийн мөнгийг бүх хүүхдэд олгож эхэлсэн нь ОУВС-гийн хөтөлбөрийг зөрчиж, тэд татгалзаж байгаа эсэхийг тодруулах, мөн 2017 оны улсын төсвийн  тодотголыг УИХ-д өргөн барих, өвөлжилтийн бэлтгэлийг хэрхэн хангаж байгаа

Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат ОУВС-гийн ажлын хэсэг саяхан ирж ажиллаад “хөтөлбөр ажилттай хэрэгжиж, эдийн засгийн суурь үзүүлэлтүүд өсөлттэй гарч байгааг, хөтөлбөрийн хүрээнд төлөвлөсөн эерэг үр дүн гарч байна гэж дүгнэсэн” зэргийг танилцуулсан. Хүүхдийн мөнгө олголт дээр ОУВС, Монгол Улсын Засгийн газар хоёрын дунд ямар нэгэн зөрчил, ойлголтын зөрүү байхгүйг, эдийн засгийн өсөлт, давсан орлогоороо ямар санхүүжилт хийх нь  Засгийн газрын бүрэн эрх гэдгийг ОУВС-гийхан маш сайн ойлгож байгааг Ерөнхий сайд онцоллоо.  Мөн өвөлжилтийн бэлтгэл ажлыг бүсчилсэн байдлаар хангаж байгаа бөгөөд шаардлагатай бол салбарын сайд нар АН-ын бүлэгт мэдээлэл өгөхөд бэлэн гэв.

Хэрвээ хүүхдийн мөнгийг бүх хүүхдэд олгох гэж байгаа бол заавал төсөвт тодотгол хийх ёстой, та бүхэн өмнөх Засгийн газруудын алдааг давтаж болохгүй гэж УИХ-ын гишүүн Ж.Батзандан нэмж хэллээ.

Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат “Та бүхний шаардлагыг Засгийн газар алдаа гаргачих вий гэсэн болгоомжлол гэж ойлгож, хүндэтгэж байна. Засгийн газарт хууль зөрчих, цаг алдах эрх байхгүй. Ялангуяа та бүхний шаардлагад дурдсанчлан өвөлжилт хүндэрч болзошгүй төлөвтэй энэ цаг үед биднээс илүү эрчтэй ажиллахыг шаардаж байна” гэлээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ. 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Anu 2017-08-09 12:43:33
    Guih nohoid guihgui nohoi saad gej ene AN-iinhan bolimoor yum. Uursduus ni iluu garaad ireheer uhlee yanaa. Sadaa bolood bailgui zailtsgaa.
    173.66.154.65
    Мэдэгдсэн Хариулах
  • Zochin 2017-08-09 08:38:06
    Uguhgui bol amlaltaasa butsalaa gene uguhuur yagaad ugchiw geed ydargaatai tulga toirson heruul hiihees uur yum bhgui
    66.181.160.118
    Мэдэгдсэн Хариулах
  • иргэн 2017-08-09 08:34:06
    солиот батзандан 2008 оны 7 сарын 1-ний хэргээр шоронд орохоо л хулээж бай хэрэг хуучирдаггуй юм чиний засгийн ажлыг заах яахав мэдрэлээ л эмчид узуул
    202.9.43.225
    Мэдэгдсэн Хариулах
  • ЗОЧИН 2017-08-09 07:31:52
    Ерөнхий сайд аа, наад ажлын садаа лаларуудаа хөөгөөд гаргаач, хүүхдийн мөнгө өгөхөөр өглөө гэнэ, өгөхгүй бол өгсөнгүй гэнэ, зүгээр малнууд шүү дээ наадуул чинь...
    119.40.103.162
    Мэдэгдсэн Хариулах