Пхьенян-Улаанбаатар чиглэлд шууд нислэг хийх санал тавив
Ази, номхон далайн бүсийн орнуудын Иргэний нисэхийн Ерөнхий захирлуудын 54 дүгээр хурал Улаанбаатар хотноо үргэлжилж байна. ИНЕГ-ын Тэргүүн дэд дарга Б.Алтанцом Ази, номхон далайн бүсийн орнуудын Иргэний нисэхийн Ерөнхий захирлуудын 54 дүгээр хуралд оролцож буй БНАСАУ-ын Иргэний нисэхийн ерөнхий газрын орлогч дарга Ri Yong Son тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.

Хойд Солонгосын талаас 1978 онд байгуулсан Агаарын харилцааны хэлэлцээрийг шинэчлэх, нислэгийн удирдагч нарыг монголд сургах, Ази, Номхон далайн бүсдээ тэргүүлэх чиглэлээр ажиллаж буй нисэхийн мэдээллийн үйлчилгээний чиглэлээр мэргэжилтэн сургах, техникийн туслалцаа авах хүсэлтэй байгаагаа илэрхийллээ. Мөн Пхьенян-Улаанбаатар чиглэлд шууд нислэг хийх боломжийг судалж үзэх сонирхолтой байгаагаа уулзалтын үеэр дурдлаа.

 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.