Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн хангамжийн талаар хэлэлцэнэ
Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр 15:00 цагт Төрийн ордон дахь Засгийн газрын хуралдааны танхимд болно. Хуралдаанаар сайд нар 15 асуудал хэлэлцэж, найман танилцуулгыг сонсохоор товложээ.

Тухайлбал, Үл хөдлөх хөрөнгө нээлттэй дуудлагын худалдаагаар худалдах тухай, Засгийн газрын гадаад зээлийн эх үүсвэр, улсын төсвийн хөрөнгөөр хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний тухай, УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшингийн санаачлан боловсруулж Засгийн газрын санал, дүгнэлт авахаар ирүүлсэн Төв банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх юм байна.

Мөн нэгэн сонирхол татсан асуудал бол Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржид төрөөс хэрхэн хангамж үзүүлэх талаар Засгийн хэлэлцэх аж.

Г.Зул
 
 
Хэлэлцэх асуудал
 
Засгийн газрын гишүүн
1.      Орон сууц хувьчлах тухай Ж.МӨНХБАТ
2.      “Төрийн өмчөөс аймаг, нийслэлийн өмчид эд хөрөнгө шилжүүлэх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл Ж.МӨНХБАТ
3.      Үл хөдлөх хөрөнгө нээлттэй дуудлагын худалдаагаар худалдах тухай Ж.МӨНХБАТ
4.      Хөрөнгө гаргах тухай Ж.МӨНХБАТ
5.      Ц.Элбэгдоржийн хангамжийн талаар авах зарим арга хэмжээний тухай Ж.МӨНХБАТ
6.      Засгийн газрын гадаад зээлийн эх үүсвэр, улсын төсвийн хөрөнгөөр хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний тухай Б.ЧОЙЖИЛСҮРЭН
7.      БНХАУ-ын Засгийн газраас Монгол Улсын Засгийн газарт олгож буй хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлэх төслүүдийн тухай Монгол Улсын Засгийн газрын тогтоолыг шинэчлэн батлах тухай Б.ЧОЙЖИЛСҮРЭН
8.      Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Польш Улсын Засгийн газар хоорондын нөхцөлт зээлийн ерөнхий хэлэлцээрийн тухай Б.ЧОЙЖИЛСҮРЭН
9.      Улсын Их Хурлын гишүүн Ө.Энхтүвшингийн санаачлан боловсруулж Засгийн газрын санал, дүгнэлт авахаар ирүүлсэн Төв банк (Монголбанк)-ны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл С.БЯМБАЦОГТ
10.   Улсын Их Хурлын гишүүн Г.Занданшатарын санаачлан боловсруулж Засгийн газрын санал, дүгнэлт авахаар ирүүлсэн Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл С.БЯМБАЦОГТ
11.   Журам батлах тухай Г.МӨНХБАЯР
12.   УИХ-ын 2014 оны 64 дүгээр тогтоолд нэмэлт оруулах тухай Д.ГАНБАТ
13.   Хөтөлбөр батлах тухай П.СЭРГЭЛЭН
14.   Орчны эрүүл мэнд үндэсний 2 дахь хөтөлбөр батлах тухай А.ЦОГЦЭЦЭГ
15.   Бусад асуудал Ж.ЭРДЭНЭБАТ
 
Танилцуулах асуудал
 
16.   2017 оны өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын явцын талаарх мэдээлэл Ж.МӨНХБАТ
П.СЭРГЭЛЭН
17.   Хууль тогтоомж, тогтоол шийдвэрийн хэрэгжилтийн 2017 оны хагас жилийн дүн Ж.МӨНХБАТ
18.   Батлан хамгаалахын сайдын гадаад томилолтын тухай Ж.МӨНХБАТ
19.   Эрүүл мэндийн сайдын гадаад томилолтын тухай Ж.МӨНХБАТ
20.   Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын зөвлөлийн хуралдаанд Монгол Улсын Ерөнхийлөгч оролцсон дүнгийн талаар Ц.МӨНХ-ОРГИЛ
21.   Бүгд Найрамдах Солонгос Улсын Засгийн газрын зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөрийн тухай Б.ЧОЙЖИЛСҮРЭН
22.   Байр шилжүүлэх тухай Засгийн газрын 2016 оны 270 дугаар тогтоолын хэрэгжилтийн тухай Г.ЧУЛУУНБААТАР
23.   “Элэг бүтэн Монгол” үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийн явцын тухай А.ЦОГЦЭЦЭГ
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • ядуу монгол  2017-08-10 03:28:54
    элбэгээгийг хангах цатгахыг жинхэнэ утгаар нь Түмэн олнны саналаар хэлэлцүүл үнэн гавьяатай бол цац цац
  • Энхбат 2017-08-09 10:22:38
    Тарвагыг оймсыг нь гозгонуулаад ачих хэрэгтэй.
  • mongol hyy 2017-08-09 08:14:58
    yaalaa gej hangamj uguhiim 29jil tur samarsan gejyy
  • Түвшин 2017-08-09 06:38:43
    "Замын цагдаа хийнэ. Дээрээс нь бас цалин авна айн" гэдэг шиг юм болох юм байна л даа