
Эмээлт авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоогоор тарваганы мах нэвтрүүлэх гэж байсныг илрүүлжээ.
Тодруулбал, энэ сарын 7-ны өдөр Төв аймгийн Аргалант сумаас агнагдсан найман тарвагыг СХД-ийн хяналтын хэлстийн байцаагчид илрүүлж, Зооноз өвчин судлалын үндэсний төвд хүлээлгэн өгчээ.
Зөрчил гаргасан иргэдийг цагдаагийн байгууллагад шилжүүлэн шалгуулж байгаа аж.
Б.Орхон