Нийслэлийг зорих тээврийн хэрэгслийн хөдөлгөөн нэмэгдэж байна гэв
Амралт, аялал зугаалгын цаг дуусах дөхөж хичээл сургуулийн бэлтгэл, ажлын үе эхэлж байгаатай холбогдуулан орон нутгаас нийслэл хотыг зорих тээврийн хэрэгслийн хөдөлгөөн нэмэгдэх хандлагатай байна.

Тиймээс иргэдийг өөрийнхөө амь нас, эрүүл мэнд аюулгүй байдлыг сайтар ханган, хот хоорондын зөвшөөрөлтэй зорчигч тээврийн унаагаар үйлчлүүлэх, хэрэв өөрийн унаагаар зорчиж яваа бол тээврийн хэрэгслийнхээ техникийн бүрэн бүтэн байдлыг сайтар хангаж  цаг агаар, зам орчны нөхцөл байдал, тээж яваа ачаа зэрэгт хурдаа зөв тохируулан, хамгаалалтын бүс, суудлыг хэрэглэхийг санууллаа. Түүнчлэн хотыг зорих хүн, тээврийн хэрэгслийн хөдөлгөөн нэмэгдэж байгаа тул замын хөдөлгөөнд анхаарал болгоомжтой оролцохыг Цагдаагийн ерөнхий газрын Урьдчилан сэргийлэх хэлтсээс зөвлөж байна.

 
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.