Багийн Засаг даргыг сонгон шалгаруулалтаар томилох шаардлагатай байна гэв
Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг өнгөрсөн сарын 31-ээс ирэх сарын 03-ны хооронд Монгол Улсын 21 аймаг, бүсчилсэн сумд, нийслэлийн 9 дүүрэгт хэлэлцүүлж байгаа билээ.

Энэ хүрээнд УИХ-ын Тамгын газраас томилсон долоон багийн нэг болох УИХ-ын Өргөдлийн байнгын хороо /төсөл хэлэлцүүлэгч баг/ өчигдөр Завхан аймгийн өмнийн бүсийн хэлэлцүүлгийг Отгон суманд зохион байгуулсан байна. Тус бүсээс Дөрвөлжин, Цагаанхайрхан, Цагаанчулуут, Шилүүстэй, Эрдэнэхайрхан сумдын ИТХ-ын дарга, Засаг дарга, Нарийн бичгийн дарга, багийн Засаг дарга, ИНХ-ын төлөөлөгч, ЗДТГ-ын мэргэжилтэн зэрэг нийт 105 албан хаагч, иргэн оролцжээ.
...хөдөө, орон нутагт багийн Засаг дарга, багийн Хурлын дарга гэдэг хоёр даргыг ард түмэн сонгож байна. Энэ бол буруу, сумын Засаг дарга шиг сонгон шалгаруулалтаар томилох шаардлагатай байна...

Хуулийн төслийн танилцуулгыг Монгол Улсын Их Хурал; Монгол Улсын Ерөнхийлөгч; Монгол Улсын Засгийн газар; Төрийн алба; Шүүх эрх мэдэл; Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлага гэсэн зургаан багц сэдвийн хүрээнд явуулсан юм.

Энэ үеэр Отгон сумын Буянт багийн малчин Я.Зинаамядар саналаа илэрхийлэхдээ, хөдөө, орон нутагт багийн Засаг дарга, багийн Хурлын дарга гэдэг хоёр даргыг ард түмэн сонгож байна. Энэ бол буруу, сумын Засаг дарга шиг сонгон шалгаруулалтаар томилох шаардлагатай байна. Яагаад гэвэл ах дүү олон, жалга довын асуудлаас болж мэдлэг, боловсролгүй нэгэн туршлагатай малчнаас дор хүн сонгогдож байна. Шүүгчээр томилогдох насны доод хязгаарын хувьд 40 нас хүрсэн иргэнийг Улсын дээд шүүхийн шүүгчээр, 35 нас хүрсэн иргэнийг бусад шүүхийн шүүгчээр томилох нь зөв. Харин Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн асуудлын хувьд Ерөнхийлөгч бол чиглэл өгөх эрхтэй байхыг дэмжиж байна гэлээ.

Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн талаархи хэлэлцүүлэгт 105 иргэн оролцсноос 105 иргэний саналын хуудас бүртгэгдэв. Хэлэлцүүлэг Завхан аймгийн Улиастай суманд энэ сарын 09-нд үргэлжилнэ.

 
П.ГОО
Оллоо.мн
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.