УИХ-ын гишүүн Д.Гантулгыг эргүүлэн татах уу
Төр түшилцэхээр  түмэн олны төлөөлөл болон сонгогдсон УИХ-ын гишүүн хүн хэлэхэд ч ичмээр хэрэгт холбогдсон тохиолдол гарч байгаагүй. Гэвч энэ удаагийн парламентад сонгогдсон УИХ-ын гишүүн Д.Гантулга нэгэн эмэгтэйг хүчирхийлсэн хэрэгт холбогдож, өөрөө ч бараг энэ хэргээ хүлээн зөвшөөрч ам алдсан удаатай.

Тэгвэл олны анхаарлын төвд байгаа уг хэрэг хэрхэн шийдэгдэх нь тодорхойгүй хэвээр байна. Өчигдөр түүнтэй холбоотой уг хэргийн явцын талаар өмгөөлөгч М.Ичинноров,  хохирогчийн эгч Ч.Саранзаяа  нар мэдээлэл, тайлбар өглөө. Хурлын үеэр тэд хууль хяналтын байгууллагууд эрх баригчдын даалгавараар  ажлаа хийхгүй байгаа тул УИХ-ын Хууль зүйн байнгын хороонд хандахаа мэдэгдлээ. Тэд гишүүнийг эргүүлэн татах хүсэлтийг хүргүүлж байгаа аж.

Хэвлэлийн бага хурлын үеэр Хүний эрхийн хуульч М.Ичинноров  “УИХ-ын гишүүн Д.Гантулга хүчингийн хэрэгт холбогдоод зөндөө хугацаа өнгөрлөө. Энэ хугацаанд цагдаа, прокурор, авлигатай тэмцэх газар хандсан. Долдугаар сарын 27-нд АТГ-т өгсөн өргөдлийн хариуг тав хоногийн дотор шалгаад гишүүн Д.Гантулгатай холбоотой авлигалын үйлдэл  илрээгүй гэсэн байна. Дараа нь  эрүүгийн хэрэг үүсгэн шалгах үндэслэлтэй тул прокурорт шилжүүлээд нийслэлийн прокурор нь Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтэс рүү эрүүгийн хэрэг үүсгэх шалгах мэдэгдэх хуудас явуулсан  байна.  

Энэхүү хариу албан ёсоор бидэнд ирээгүй байгаа. АТГ тавхан хоногийн дотор шаардлагатай чухал гэрчүүдийг дуудахгүйгээр энэ хариугаа гаргасан. Шаардлагатай гэсэн  тохиолдолд  сар жилээр сунгаад прокурорт сунгуулаад шалгаж болдог. Эндээс харахад УИХ-ын гишүүний холбогдсон болохоор АТГ хаацайлж байна.  Цагдаа  шаардлагатай бүх баримтуудаа шалгаж хамгийн сайн ажиллах байх гэж бодож байна. УИХ-ын Хууль зүйн байнгын хороонд Д.Гантулгыг эргүүлэн татах хүсэлтийг өнөөдөр хүргүүлнэ” гэв. 
 
Харин хохирогчийн эгч Ч.Саранзаяа “Долдугаар сарын 20-нд Баянзүрх дүүргийн прокуророос гарсан  хариунд шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн гаргасан шинжилгээний дүгнэлт хууль зөрчөөгүй байна. Тийм учраас эрүү үүсгэхгүй гэсэн. Сүхбаатар дүүргийн цагдаагийн газар руу шилжсэн. Эндээс харахад БЗД-ийн прокурор ажиллаа хийгээгүй  нь харагдаж байна.  

Би уг нь АТГ-д их итгэж байсан. Прокурор надад   хэлэхдээ авлигал өгсөн авсан нь илэрсэнгүй гэдэг хариу өгсөн. Миний нүүр номыг хаагаад хуурамч хуудаснууд үүсгэж байна. Хуулийн байгууллагууд  яг үнэндээ иргэнийхээ талд ажилладаггүй юм байна. Залхаан цээрлүүлэх  маягтай л хэргийг шалгах явдал болж байна.  Би мөнгөний төлөө явсан бол энд суухгүй. 500 сая төгрөг авсан бол би өнөөдөр ингэж явахгүй. Би Д.Гантулгыг оюутны холбоонд байдаг байхдаа таньдаг байсан ” гэв. 
 
Ямартай ч хохирогч талынхан түүнийг УИХ-ын гишүүнээс эргүүлэн татах хүсэлтийг хүргүүлж байна. Харин түүний ангийнхан хэрхэн шийдэхийг харах л үлдэж байна. 
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Dunk 2017-08-12 22:10:46
    1 terbumiig ugvul Gantulga xel amgui salx yum bnadaa?!!! Zurxaid tegj buugaad bndaaa, yaydsa
  • Zochin 2017-08-11 09:59:05
    Teneg hulgaich...
  • unshigch 2017-08-10 15:02:17
    500 sayig avsan bol ingeed guihgui baisan genee . gantulgin n ugsun mungu n bagadchihsan yum uu daa .
  • Khh 2017-08-10 14:25:58
    Erguulen tatah heregtei sh dee, harvaas gulugnusun amitan bn
  • иргэн 2017-08-10 02:04:40
    УИХ-д 45-наснаас дээш дэвшүүлдэг байхаар Үндсэн хуульд оруулах нь зөв.Амьдралын хар борыг мэддэг мөнгөний үнэ цэнийг мэддэг болсон байна.Баярцогтыг хардаа
  • h 2017-08-09 15:57:08
    Nowshiin booviig zas
  • насан 2017-08-09 14:10:25
    энэ ухна ишиг гэр бүлээрээ мунаг. нэг ах нь үнээ хуссан хэрэг хийж байсан гэнэ лээ. МАНгаруудад таарсан амьтан.
  • зочин 2017-08-09 13:29:41
    Огцруулж,хийсэн хэрэгт нь хуулийн хариуцлага хүлээлгэе
  • Zochin 2017-08-09 12:42:16
    Yug ni asuudag bainaa. Iim sedev sohogdoj holbogdohod l ogtsorch baih estoi biz dee
  • жуцфужцфужцфу 2017-08-09 10:41:21
    бузрын янханууд байр түрээслэж амьдардаг гээздээ. төрсөн газар орондоо очоод амар сайхан байгаачдээ
  • chekhonaya 2017-08-09 10:29:57
    har zaluugaaraa mash humuujliin dogoldoltoi er yum! ehnereesee gaduur huuhentei yavaldana, deerees ni honog tuuruulsen gazartaa huchin hiine! arai l yum aa!
  • Зочин 2017-08-09 10:06:39
    АСА.д хэл мэдүүлээч
  • g 2017-08-09 08:26:36
    нэг банзал хүүхэн өөрөө шаалгачаад хуцаад байгаа байлгүй. Тийм л дургүй байсан юм бол хашгираад гараад зугатаахгүй яасын
  • иргэн 2017-08-09 05:09:20
    биеэ засаад гэрээ зас гэрээ засаад терее зас гэдэг бол дэмий уг биш гэр байтугай биеэ засаагуй амьтныг тер бариулахаар засаг барих биш засаагаа барьж байгаа юм ...
  • Зочин 2017-08-09 04:12:01
    Хөе. "БООВ" Гантулгаа эргүүлэн татаач. УИХ-ын гишүүдийн нүүр царай, төрх байдал энэ шүү дээ. Үндсэн хуулийн өөрчлөлтөөр УИХ-ын 76 гишүүнийг 51 болгох хэрэгтэй...
  • Choi 2017-08-09 03:35:14
    Tomchuud dandaa natriin bichgee shaadag Byambasyren guai
  • 123456 2017-08-09 03:30:58
    хохирогч өөрөө яриагүй өмнөөс нь эгч гэж хүүхэн нь яриад байгаа нь ямар учиртай юм бэ
    203.91.118.180
    Мэдэгдсэн Хариулах
    • иргэн 2017-08-09 03:40:37
      Чи хүчиндүүлчээд би хүчиндүүлсэн гээд телевизээр 3 сая хүний өмнө гараад байх уу, малаа
      • иргэнд 2017-08-09 07:10:36
        хаха харин тийн нэр төр гэж юм байна Харин эгч нь дүүгийнхээ төлөө өөрийГӨӨ ЗОЛИСОЛЖ сайн явж байна.
  • ИРГЭНЭ 2017-08-09 03:11:19
    БУЗАР БОР ХАЛЗАН ХУРГЫГ ЗААЗЛАХ БОЛЖЭЭ
  • Uih gishuun 2017-08-09 02:55:06
    Ulaan mahnii heregten songosn songogchid ni ichij uhej bgadaa !
  • Ооноо 2017-08-09 02:39:58
    УИХ-ын гишүүн гэж хууль завхруулдаг, улс орноо дампууруулдаг, ард түмнээ ядууралд хүргэдэг одоо бүр хүн хүчинддэг ажил хийдэг боллоо шив дээ
  • Зочин 2017-08-09 02:22:33
    Наад боовондоо захирагддаг УИХ-ын гишүүнээ эргүүлэн татаач. МАН шударга эсэхээ харуулах хэрэгтэй. Ард түмний элч болж хууль баталж суухын оронд айл хэсэж бүсгүй...
  • Иргэн 2017-08-09 02:13:35
    500 сая төгрөг авсан бол би ингээд явахгүй. Гол санаагаа хэлчиж. Гол асуудал нь тэр мөнгийг өгөхгүй байгаад л байгаа юм байна
  • ЗОЧИН 2017-08-09 01:58:51
    Энэ Саранзаяа гэдэг авгай чинь ингээд л шантаажлаад мөнгө олоод явж байдаг авгай байх аа даа, Одоо дүүгээрээ мөнгө олох нь ээ, овоо мөнгө амалж дээ, янз нь