Даншиг наадмын үеэр иргэдийн эд зүйлсийг хулгайлсан хэргийг цагдаагийн байгууллага шалгаж байна
Нийслэлийн Засаг даргын 2017 оны 08 дугаар сарын 01-ний А/574 дүгээр захирамжаар “Даншиг наадам-Хүрээ цам” зохион байгуулагдах үед олон нийтийн аюулгүй байдлыг хангах, нийтийн хэв журам хамгаалах ажлыг Нийслэлийн цагдаагийн газрын даргын төлөвлөгөөний дагуу 08 дугаар сарын 05, 06-ны өдрүүдэд Нийслэлийн цагдаагийн газар харьяа дүүрэг дэх цагдаагийн хэлтсүүдийн бие бүрэлдэхүүн гүйцэтгэлээ.
 
Төв цэнгэлдэх хүрээлэнд зохион байгуулагдсан баярын нээлт, хаалт, Соёмбот туг залах, Өндөр гэгээний дүрийг залах, мандал өргөх, Очирваань шүтээний тахилга, хүчит бөхийн барилдаан, лам нарын тэмцээн, Бурхан багшийн Ринсрэл залах, маань татах, цам харайх, түрүүлсэн бөх, лам нарт шагнал гардуулах арга хэмжээний үеийн хамгаалалтыг Цагдаагийн ерөнхий газрын Холбооны хэлтэс, Нийслэлийн цагдаагийн газар, дүүрэг дэх цагдаагийн хэлтсүүдийн 340 алба хаагч, зургаан морь, 20 автомашин, 350 ширхэг хамгаалалтын хайстай зөрчил, дутагдалгүй зохион байгуулсан.
 
Нийслэлийн цагдаагийн газраас эцэг эх, асран хамгаалагчаасаа төөрсөн нэг хүүхдийг эцэг эх, асран хамгаалагчид нь хүлээлгэн өгч, бага насны хүүхэд төөрөхөөс урьдчилан сэргийлэх зорилгоор утасны дугаар бичих зориулалт бүхий 850 ширхэг бугуйвч, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, гадаад иргэд, жуулчдад мэдээлэл хүргэхэд зориулсан гурван төрлийн 1300 ширхэг материалыг тарааж, UBS, Eagle телевизээр  хоёр удаа гэмт хэргээс урьдчилан сэргийлэх мэдээлэл өгч ажилласан.
 
Даншиг наадам Хүрээ цамын арга хэмжээнд зориулсан үзвэр үйлчилгээ, жуулчид ихээр үйлчлүүлдэг газрууд болон Төв цэнгэлдэх хүрээлэнгийн орчим гэмт хэрэг, зөрчил үйлдэгдэхээс урьдчилан сэргийлэх чиглэлээр Хан-Уул, Сүхбаатар, Чингэлтэй дүүрэг дэх цагдаагийн нэг, Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтсээс 30 чиглэлд 60 алба хаагч, таван  чиглэлд 10 олон нийтийн цагдаа, 15 чиглэлд 30 оюутан цагдаа ажиллaa.
 
Төв цэнгэлдэх хүрээлэнгийн орчим иргэдийн халааснаас гар утас болон 300.000 төгрөг, монетон бөгж зэрэг эд зүйлсийг хулгайлсан таван үйлдлийг Нийслэлийн цагдаагийн газрын Мөрдөн шалгах газрын Халаасны хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн алба хаагчид халуун мөрөөр нь шуурхай эрэн сурвалжлан илрүүлж, Хан-Уул дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтэс материалжуулан шалгаж байна.
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • иргэн 2017-08-08 11:01:00
    иргэд нь хулгай хийгээд лам нар нь зодолдоод уунийг чинь одоо юу гэхэв