Нийтийн тээврийн зарим замналд өөрчлөлт орууллаа

“Авто плазагийн уулзвар”-ын өргөтгөл, шинэчлэлтийн ажил өнөөдөр  22.00 цагаас 10-ны өдрийн 22.00 цагийн хооронд хийгдэнэ. Үүнтэй холбогдуулан Их тойруугийн гол гудамж, Академч Н.Содномын гудамж, Худгийн гудамжны уулзварын тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хязгаарлана. Иймд тус автозамаар дайран өнгөрдөг нийтийн тээврийн үйлчилгээний чиглэлүүдэд түр хугацаанд өөрчлөлт оруулах юм. Үүнд:

  1. Ч:4 “5 шар - 3,4-р хороолол – Сансарын тойрог”,
  2. Ч:5 “Гэмтлийн эмнэлэг-Их тойруу-Шархад”,
  3. Ч:17а “Баруун 4 зам-Их тойруу-Зүүн 4 зам-Нарны зам”,
  4. Ч:17б “Баруун 4 зам-Нарны зам-Зүүн 4 зам-Их тойруу”,
  5. Ч:25 “Тоосгоны үйлдвэр-Их тойруу-3,4-р хороолол”,
  6. Ч:31 “Улиастай-Баянбүрд-Зам гүүрийн авто бааз”,
  7. Ч:35 “Монелийн 43-Хүнсний 4-р дэлгүүр-МУИС- 11-р хороолол”,
  8. Ч:41 “Баруун салаа- Их тойруу- Халдвартын эмнэлэг”
  9. Ч:49 “1-рхороолол-Модны 2-МУИС-Дүнжингарав Худалдааны төв”

Чиглэлүүд 11 дүгээр хороолол, Бээжингийн гудамжаар дайран өнгөрч Их сургуулийн гудамжаар Их тойруугийн замд орж хөдөлгөөнийг үргэлжлүүлэн иргэдэд үйлчилнэ.

Мөн “Өгөөж чихэр боов” ХХК-ийн уулзварын өргөтгөл, шинэчлэлтийн ажлын хүрээнд маргааш 07.00 цагаас 11-ний өдрийн 07.00 цагийн хооронд хийгдэж Үндсэн хуулийн гудамж, Сөүлийн гудамжны уулзварын тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хязгаарлах тул авто замын зорчих хэсгийг хаана.

Иймд тус замаар дайран өнгөрдөг нийтийн тээврийн үйлчилгээний дараах чиглэлүүдэд түр хугацаанд өөрчлөлт орно. Үүнд:

  1. Ч:9 “Нисэх-Нарны гүүр-Тэнгис кино театр-Хүнсний 4-р дэлгүүр”
  2. Ч:21а “Булгын 19-р гудамж- Вокзал-3,4-р хороолол”
  3. Ч:21б “Булгын 19-р гудамж-3,4-р хороолол-Вокзал”
  4. Ч:27 “Вокзал-Бөмбөгөр-Өвөр согоот”,
  5. Ч:29 “Сэлбэ амралт-МУБИС-Вокзал”
  6. Ч:43 “Баянхошуу-Ард кино театр-ТЭЦ 3”
  7. Ч:46 “Улаанчулуут-Их наран-Вокзал”
  8. ХО:4 “Тэрэлж-Мэлхий хад-Налайх-Баруун 4 зам” чиглэлүүд Өгөөжийн уулзвараар бус Магсаржавын гудамжаар дайран өнгөрч хөдөлгөөнийг үргэлжлүүлэн иргэдэд үйлчилнэ.
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • иргэн 2017-08-08 10:59:07
    замд гэж бичээч малаа замнал гэдэг чинь машины зам биш хуний туулж ирсэн амьдралын хугацаа туухийг хэлдэг юм оллоогийн сурвалжлагч ухаантай малуудыг халаачр
    202.9.43.225
    Мэдэгдсэн Хариулах
    • . 2017-08-08 15:46:16
      ЯГ ҮНЭН!!!!!!
      66.181.160.44
      Мэдэгдсэн Хариулах