Шүлхий өвчний улмаас 129 үхрийг устгалд оруулаад байна
Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн I, XXII хороонд дэгдсэн шүлхий өвчинтэй холбоотой нэмэлт дуудлага ирээгүй байгаа аж. Уг өвчний улмаас энэ сарын 4-ний өдрийн байдлаар 28 айл өрхийн 129 үхрийг устгалд оруулжээ. Одоогоор мал нэмж өвчилсөн тохиолдол гараагүй, хоёр дахь удаагийн давтан вакцин хийгдсэн байгаа ажээ.

Мөн холбогдох эмнэлгийн байгууллагууд ариутгал халдваргүйжилтыг тогтмол хийж уг өвчний голомтод Сонгинохайрхан дүүргийн мэргэжлийн хяналт, ОБЕГ, Цагдаагийн ерөнхий газар зэрэг долоон байгууллага хамтран 117 мэргэжилтнээс бүрдсэн Онцгой комисс гарган 24 цагаар ажиллаж байна. 
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Malchid aa!!!malaan hamgaal? 2017-08-08 11:45:26
    ebchinii yndesiig ystgaj chadahgyi baij,maltai baihiin hereg bna uu?.....yunaas sylhii bolon bysad tereliin ebchingyyd nyyrleed bna be?...
  • иргэн 2017-08-08 09:29:48
    мал эмэлэгээ сэргээхгуй бол болохгуй нь дээ энэ гудамжны архичдыг ухэр шиг устгалд оруулж болдоггуй юм болов уу амьдад ажлын ухсэнд маанийн нэмэргуй хогнуудыг