​Цахимаар бүртгүүлэх боломжгүй хүүхдүүдийг энэ сарын 10-аас цэцэрлэгт бүртгэнэ

Нийслэлийн төрийн өмчийн цэцэрлэгт шинээр элсэж байгаа хүүхдийг энэ жилээс эхлэн цахимаар бүртгэхээр болсон. Цэцэрлэгийн цахим бүртгэл өнгөрсөн сарын 25-аас энэ сарын 24-ний өдрийг хүртэл үргэлжлэх юм. Өнөөдрийн байдлаар 17,649 хүүхэд буюу 45 хувь нь цахим бүртгэлд хамрагдаад байна. Цахимаар бүртгүүлэх боломжгүй иргэдэд энэ сарын 10-аас эхлэн цэцэрлэг дээр нь нэгдсэн журмаар багш ажилтнууд бүртгэж өгч, туслах юм байна.

Элсэлт авах хүүхдийн тоо хэтэрсэн цэцэрлэгүүд дээр энэ сарын 25-ны өдөр санамсаргүй сонголтын аргаар онлайнаар элсэлтийг зохион байгуулах аж. Санамсаргүй сонголтын аргаар тухайн хүүхэд сонгогдсон, эс сонгогдсон талаарх мэдээллийг эцэг, эхчүүдийн бүртгүүлсэн гар утсанд мессежээр хариу илгээх юм. Эцэг, эхчүүд хүүхдээ элсэж орсон эсэхийг цэцэрлэг дээр нь очиж, лавлах шаардлагагүй бөгөөд цахим системээс харах боломжтой юм.

Харин өмнөх хичээлийн жилд цэцэрлэгт хамрагдсан болон тухайн цэцэрлэг нь 3-5 насны хүүхдийг шинээр элсүүлэн авах бол бүртгэлийг энэ сарын 21-24-ийг хүртэл уламжлалт аргаар цэцэрлэг тус бүр дээр зохион байгуулна.

Түүнчлэн тухайн цэцэрлэгийн онцлог, ачаалал зэргийг харгалзан зорилтот бүлгийн хүүхдийг энэ сарын 21-24-ний өдрүүдэд мөн уламжлалт аргаар цэцэрлэг дээр нь бүртгэх юм байна.

Б.Орхон

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.