Махны экспортыг нэмэгдүүлэх асуудлыг хөндлөө

Монгол, Вьетнамын Засгийн газар хоорондын комиссын 16 дугаар хуралдаан Улаанбаатар хотноо болж байна. Энэхүү  хуралдаанд ХХААХҮ-ийн сайд П.Сэргэлэн, Вьетнам Улсын Хөдөө аж ахуй, хөдөөгийн хөгжлийн сайд Нгуен Суан Кыонг  нар даргалж оролцов. 

 

Хуралдааны эхэнд Монгол, Вьетнамын Засгийн газар хоорондын комиссын  дарга, ХХААХҮ-ийн сайд П.Сэргэлэн Монгол Улсын нийгэм, эдийн засгийн байдлын талаар  мэдээлж, ЗГХК-ын хуралдааны шийдвэрийн хэрэгжилт, цаашид авах арга хэмжээний талаар танилцуулав. Тэрбээр "Эдийн засгийн бодит өсөлт 2015 онд 2.4 хувь, 2016 онд 1.3 хувьд хүрсэн. Засгийн газар байгуулагдсан цагаас эхлэн нэн тэргүүнд улс орны нийгэм, эдийн засагт тулгамдаад буй хүндрэлийг даван туулахаар тал бүрийн арга хэмжээ авч ажиллаж байна. Бид Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөр, Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлалын дагуу “Эдийн засгийг сэргээх хөтөлбөр”-ийг баталсан. Эдийн засгаа сэргээх, төсөвт хэмнэлт хийх, үндэсний үйлдвэрлэлээ дэмжих бодлогыг шат дараатай хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд 2016 оны төсвийн урьдчилсан гүйцэтгэлээр төсвийн орлого анх удаа 504 тэрбум төгрөгөөр давж биелсэн" гэв.

2016 оны байдлаар Монгол-Вьетнамын хоорондын худалдааны нийт бараа эргэлт 43.0 сая ам.доллар, үүнээс  экспорт 2,9 сая ам.доллар, импорт 40,1 сая ам.доллар байгааг дурдав. Экспорт  2,9 сая ам.доллар /гянт болдын хүдэр үхэр, адууны шир, шевро, гэх мэт/, Импорт  40,1 сая ам.доллар /цагаан будаа, угаалгын бодис, кофе, ургамлын тос, лаазалсан ногоо, жимс, самар, чихэр, гурилан бүтээгдэхүүн, модон эдлэл эм, химийн бүтээгдэхүүн /будаг, угаалгын бодис, угаалгын нунтаг/, телефон, цахилгаан шуудан холбооны болон утсан холбооны аппаратууд гэх мэт/ байна. 

Худалдаа, эдийн засаг, соёл, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааг 2017-2019 онд Худалдаа, эдийн засаг, хөдөө аж ахуйн салбарын хамтын ажиллагааны хүрээнд хоёр талын худалдааны эргэлтийг 2020 онд 70 сая ам.долларт хүргэх, Монгол Улсаас ямааны гүн хөлдөөсөн мах, дулааны аргаар боловсруулсан мах, арьс шир, ноос, ноолууран бүтээгдэхүүн Вьетнамд, Вьетнамаас гүн хөлдөөсөн далайн бүтээгдэхүүн, бэлэн хувцас, өргөн хэрэглээний бараа худалдан авах боломжтой. Эдгээр ажлыг бодит ажил хэрэг болгоход хоёр улсын яам онцгойлон анхаарч дэмжлэг үзүүлэх шаардлагатай байгааг тэмдэглэв. 

Монгол Улсын Гадаад харилцааны сайдын Вьетнам Улсад хийсэн айлчлалаар мах, махан бүтээгдэхүүнийг Вьетнам Улсад экспортлоход чухал ач холбогдолтой баримт бичигт гарын үсэг зурсан. Энэ удаагийн ЗГХК-ын хуралдаанаар Хүнсний эрүүл ахуйн Гэрчилгээг тохиролцсоноор хоёр улсын хооронд хүнсний бараа, бүтээгдэхүүн харилцан нийлүүлэх хууль, эрх зүйн орчин бүрдэж байна. Тиймээс 2017-2018 онд эхний ээлжинд туршилтын журмаар Монголоос 200 тонн гүн хөлдөөсөн ямааны мах, дулааны аргаар боловсруулсан махан бүтээгдэхүүн, Вьетнамаас гүн хөлдөөсөн далайн болон хүнсний бусад бүтээгдэхүүн харилцан нийлүүлэх боломжийг дэмжиж хэрэгжүүлэх саналыг энэ удаагийн хурлын үеэр хөндөв. 

Монгол, Вьетнамын Засгийн газар хоорондын комиссын  дарга, ХХААХҮ-ийн сайд П.Сэргэлэн Вьетнам Улсын Хөдөө аж ахуй, хөдөөгийн хөгжлийн сайд Нгуен Суан Гыонг-тэй ЗГХК-ын хуралдааныг хамтран зохион байгуулсанд баяртай байгааг илэрхийлж, энэхүү яриа хэлэлцээ нь Монгол, Вьетнам найрсаг харилцаа, хамтын ажиллагааг идэвхжүүлэхэд түлхэц болно гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлэв. 

Монгол Улс, Бүгд найрамдах социалист Вьетнам улсын Засгийн газар хоорондын комиссын  хуралдаан салбар хуралдаанаар үргэлжилж байна.


Эх сурвалж: ХХААХҮЯам

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • BETMAN zasvar 2017-08-09 01:58:14
    er n BETMANUUDin MASHIN zassan MONGOOR yamaani MAX avaad nutagruu gaa achuulbal barag DUNDEE dun boloh baiha aa.
  • Гөлчгий минь ээ 2017-08-08 09:05:57
    Наад ажилаа яриад л байсан эхлээчгүй байгө юм уу гөлчгий чинь