Монголын танкчид шилдэгт багтлаа

ОХУ-д зохион байгуулагдаж буй “Танкийн биатлон-2017” Олон улсын уралдааны нэгдүгээр шатны дүн гарчээ.

19 орны 55 экипажууд оролцсон уг тэмцээний эхний шатанд нийлбэр дүнгээр эхний 12 байр эзэлсэн орны экипажууд хоёрдугаар шатанд шалгаран цааш өрсөлдөх эрхтэй болжээ. Эдгээр 12 оронд Азербайжан, Армен, Белорус, БНХАУ, Венесуел, Иран, Казакстан, Киргиз, Монгол, ОХУ, Серби, Энэтхэгийн экипажууд багтсан байна.

Эхний шатны тэмцээнүүд танк нэг бүрийн уралдаан хэлбэрээр явагдсан бол хоёрдугаар шатанд багууд “Буухиа” уралдаанаар ялагчаа тодруулах аж.

Б.Орхон

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.