Мансууруулах төрлийн ургамал түүж бэлтгэн хэрэглэсэн этгээдүүдийг шалгаж байна
Улаанбаатар хотын хэмжээнд наймдугаар сарын 06-ны өдрийн 05:00 цагаас наймдугаар сарын 7-ны өдрийн 05:00 цагийн хооронд иргэд, байгууллагаас  нийт 1705 мэдээлэл шалгагджээ. Үүнээс гэмт хэргийн 57, зөрчлийн 1419, согтуугийн 403, зам тээврийн  ослын 229, мэдээллээс гэмт хэргийн шинжтэй 47 үйлдэл бүртгэгдсэнийг холбогдох нэгжүүд шалгаж байна.
 
Тодруулбал, Дархан-Уул аймагт Хонгор суманд наймдугаар сарын 4-5-нд шилжих шөнө эмэгтэй 19 настай А, эмэгтэй 23 настай С, эмэгтэй 20 настай Ж нар мансууруулах төрлийн ургамал түүж бэлтгэн хэрэглэсэн үйлдлийг илрүүлэн Дархан-Уул аймгийн цагдаагийн газар шалгаж байгаа аж.
 
Мөн Сонгинохайрхан дүүргийн наймдугаар хорооны “Байрны урд сүүдрэвчинд хүүдхүүд газ үнэртээд байна” гэсэн мэдээллийг авч шалгахад, тус  хороонд оршин суух  эрэгтэй 11 настай О, эрэгтэй 10 настай Б, эрэгтэй 17 настай Э нар ахуйн хэрэглээний газ үнэртэж байсан хэргийг шалгаж байна.
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • !!!! 2017-08-08 02:37:46
    Mongol uls iim yumnuudiig zugeer l tawiad yawuulahaa boliochee ene bur zaashaa daamjirsaar l b na shuu dee Hatuuhan arga hemjee awaad baigaachee !!!!