Ховор тархацтай зарим цэцэг устах аюул нүүрлэж байна гэв
Ховд аймгийн Дөргөн сумын Чоно харайхын голын усны түвшин цаг агаарын хуурайшилтын улмаас 1,3 метр орчим багасаж, Цагаан бөлбөө цэцэг устах аюулд хүрээд байгаа аж. Тодруулбал, Ховд их сургуулийн Биологийн тэнхимийн багш нар судалгаа хийх явцдаа ийнхүү олж тогтоосон байна. Иймд цагаан бөлбөөгийн цэцэглэлт, үр боловсролт, үрийн гарц, унацыг нарийвчлан судлах шаардлагатай хэмээн тэд үзжээ.
 
Их нууруудын хотгорын Ховд голын цутгал, Хар ус нуур, Чоно харайх гол, Хар нуурт ургадаг ховор тархацтай цэцэг юм. Үр үндэслэг ишнээс сэргэн ургахдаа сайн. Монголчууд цагаан бөлбөө цэцгийг Усан хатан хаан гэж нэрлэдэг. Уг цэцэг 30 см өндөр, 10-18 см голчтой, зууван дугуй том далбагар навчтай усны мандал дээгүүр ургадаг үзэсгэлэнт цэцэг юм.

Хавар таван сарын сүүлээр цэцэглэж, найман сарын сүүлээр цэцэг нь унана. Цэцэг нь өглөө нар мандахад дэлбээгээ дэлгэж орой хумьдаг аж. Цагаан бөлбөө буюу бадамлянхуа цэцэг нь Монгол Улсын улаан номонд бүртгэгдсэн нэн ховор ургамал юм.
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • baigali hobdchyydaas hariugaan abna! 2017-08-08 11:38:31
    hamaagaach ee?hobdiin yheryyd ee!!!ta nar delhiid hobor checheg yrgamal ystgagchid suu!!!