Ерөнхийлөгчийн анхны айлчлал ОХУ-аас эхэлнэ

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын ажлын анхны айлчлал ОХУ-аас эхлэх ажээ.

Тэрбээр ирэх сарын 6-7-нд Владивостокийн Русский аралд болох Дорнын эдийн засгийн III чуулга уулзалтад оролцох юм. Энэ талаар тус чуулга уулзалтын цахим хуудсанд мэдээлжээ.

Түүнчлэн Монгол Улсаас ОХУ-д суух элчин сайд Б.Дэлгэрмаа Монгол Улсын Ерөнхийлөгч энэ чуулга уулзалтад оролцох тухай Москвад ОХУ-ын Ерөнхийлөгчийн зөвлөх Антон Кобяковтой уулзах үеэрээ мэдээлжээ. “Долоодугаар сарын 7-нд бүх ард түмнээсээ сонгогдсон Монгол Улсын шинэ Ерөнхийлөгч Х.Баттулга Дорнын эдийн засгийн чуулга уулзалтад тус улсын тэргүүлэгчдээ төлөөлөн оролцох  ба Ерөнхийлөгчийн хувиар Орост анх удаагаа айлчилж байгаа нь энэ юм” хэмээн уг мэдээлэлд дурдсан байна.

Мөн талууд ДЭЗЧУ-ын ажил хэргийн хөтөлбөрийн хүрээнд хоёр орны бизнесийн салбарын төлөөлөгчдийг оролцуулсан Орос-Монголын дугуй ширээний ярилцлага зохион байгуулах боломжийг хэлэлцэн ярилцсан байна. Монгол Улсын төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд 120 орчим албан тушаалтан болон бизнесийн хүрээнийхэн багтжээ. ДЭЗЧУ нь Орос, Ази-Номхон далайн бүс нутгийн орнууд, Зүүн өмнөд азийн орнуудын холбооны бизнес, улс төр, шинжээчдийн нийгэмлэгийн төлөөлөгчдийн харилцан хамтран ажиллах олон улсын томоохон талбар болсон юм.

Тус чуулга уулзалтад оролцохоо одоогийн байдлаар 24 орны төлөөлөгчид, түүний дотор Хятад, Япон, Австрали, Канад, АНУ, түүнчлэн Их Британи, Герман зэрэг Европын орнуудын төлөөлөгчид оролцохоо мэдэгдээд байгаа юм. Мөн тус чуулга уулзалтад Японы Ерөнхий сайд Шинзо Абэ, Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин оролцохоор төлөвлөж байгаа ажээ.

2016 онд ДЭЗЧУ дэлхийн өнцөг булан бүрийн 3,500 оролцогч-төлөөлөгчдийг нэг дор цуглуулж чадсан ба тус чуулга уулзалтын үеэр нийт 36 тэрбум долларын үнийн дүн бүхий 111 хөрөнгө оруулалтын төсөл танилцуулагджээ. Мөн нийт 30.8 тэрбум долларын үнийн дүн бүхий 216 хэлэлцээрт гарын үсэг зурсан байна.

Өглөөний сонин

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • zohin 2017-08-08 07:19:09
    Elchin Delgermaad goo saihnii hizeel zaamaar uls toloolson elchin gehed hodoonii malchin emegteigees dor arhichin togloomchin hun shig boljee ulsiin ner tor bna...
    103.206.195.163
    Мэдэгдсэн Хариулах
  • Батмөнх 2017-08-08 06:06:46
    Боловсролгүй хүн ерөнхийлөгч байж болохгүй гэсэн хуулийн заалт үгүй. Нийт ард түмнээрээ сонгосон шүү дээ. Боловсролтой ерөнхийлөгч нар юу хийсэн юм бэ. Багабанд...
    202.21.105.116
    Мэдэгдсэн Хариулах
  • Zochin 2017-08-08 04:20:34
    Tosviin mungu urehee bolio , aylahaa bolio.ene uulzalt ur dungui uguhgui bol!
    202.21.117.178
    Мэдэгдсэн Хариулах
  • иргэн 2017-08-08 03:35:41
    чуулга уулзалтад оролцох юм байна айлчлал гэдэг нь арай еер байхаа еглеений сонин гуай минь мэдээ бичиж чадахгуй бол сонин гэж байх хэрэггуй
    202.9.43.225
    Мэдэгдсэн Хариулах
  • Бат 2017-08-08 03:25:01
    Бензин түгээгүүр дээд боловсорол шаардаж байхад эрхэм 8р анги төгссөн тэгээд ёрөнхийлөгч гээд улсад айлчлах өмнөөс нь нүүр улайх юм
    202.9.43.190
    Мэдэгдсэн Хариулах
  • Pee 2017-08-08 02:33:37
    Orosiin buunii nohoi
    202.55.191.130
    Мэдэгдсэн Хариулах
  • Билгээ 2017-08-08 02:32:51
    Худлаа үнэн 3 дахь хөрш гэж элийрч байхаар хоёр хөрштэйгээ найрсаг харилцаагаа улам хөгжүүлээд явж байвал өлзийтэй.
    202.9.43.162
    Мэдэгдсэн Хариулах
  • Бадам 2017-08-08 02:28:40
    Наадарыг чинь ,,Айлчлал,, гэдэггүй юм аа.
    202.9.41.23
    Мэдэгдсэн Хариулах