Зуслангуудад Зөөврийн номын сангийн үйлчилгээ хүргэж байна

Сурагчдын зуны амралтыг тохиолдуулан Улаанбаатар хотын нийтийн төв номын сан Нийслэлийн хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газартай хамтран зуны хугацаанд хүүхдийн зуслангуудад Зөөврийн номын сан ажиллуулжээ.

Тухайлбал,  Нарс зусланд зөөврийн номын сан ажиллуулсан байна. Зөөврийн номын сан ажиллуулах хугацаанд 12-16 насны Монгол, Хятад, Өвөр Монгол хүүхдүүд амарч байсан бөгөөд тэдний нас сэтгэхүйн онцлогт тохирсон хятад, крилл, монгол бичиг дээрх 80 гаруй номоор үйлчилгээ үзүүлжээ.

Мөн Тэрэлжийн Нарлаг зусланд 6-18 насны хүүхдүүдэд 100 гаруй номоор үйлчилсэн байна. Зөөврийн номын сан ажиллуулахдаа Хүүхдэд уран сайхан, гоо зүйн мэдлэг олгоход баримтлах уран бүтээлийн жагсаалтад багтсан зохиол бүтээлүүдийг түлхүү багтаажээ.

Алслагдсан дүүрэг хороод, эмнэлэг, асрамж, амралтын газрууд, хорих байгууллагууд Улаанбаатар хотын нийтийн төв номын санд захиалга, хүсэлтээ ирүүлж, Зөөврийн номын сангийн үйлчилгээ авах боломжтой юм байна.

Б.Орхон

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.