Орхон гол сэргэж эхэллээ

Архангай аймгийн Цэнхэр сумын Орхон багийн нутагт үйл ажиллагаа явуулж буй алтны компаниудаас болж Өлтийн гол бохирдож, цутгадаг Орхон голыг улаанаар нь эргүүлсэн асуудал гарсан. Үүнтэй холбогдуулан БОАЖ-ын сайд Д.Оюунхоролоор ахлуулсан ажлын хэсгийнхэн өнгөрсөн онд газар дээр нь ажиллаж холбогдох арга хэмжээг шат дараатай авсаар байна.

Засгийн газрын хуралдаанд асуудлыг танилцуулж, Засгийн газраас дэмжлэг аван Орхон голын эх дээр алт олборлож байгаа алтны компаниудад зөрчлөө арилгах шаардлага хүргүүлэн, МХЕГ болон холбогдох бусад байгууллагынхантай хамтран үйл ажиллагааг нь зогсоох хүртэл арга хэмжээ авсан. Тодруулбал, БОАЖЯ-аас гарсан ажлын хэсгийнхэн Орхон голын эх дээр үйл ажиллагаа явуулж байсан алтны компаниудын үйл ажиллагааг тавдугаар сарын 22-оос 2 сарын хугацаатайгаар зогсоосон. Үүнээс хойш компаниуд БОАЖЯ-аас тавьсан шаардлагыг биелүүлж, техникийн болон нөхөн сэргээлтийг хийж, алт угааж буй цөөрмийн усаа гадагш гаргахгүй Өлт болон Шийртийн голыг бохирдуулахгүй байх арга хэмжээг авсны үр дүнд Орхон гол өнөөдөр сэргэж эхэлжээ.

Энэ дагуу МХЕГ-аас компаниудыг үйл ажиллагаагаа эхлүүлэхийг зөвшөөрсөн учир үйл явцтай газар дээр нь танилцахаар өнгөрсөн долоо хоногт БОАЖЯ-ны Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн удирдлагын газрын дарга Г.Нямдаваагаар ахлуулсан ажлын хэсгийнхэн Архангай аймгийн Цэнхэр сумын нутаг Орхон багийн нутагт ажиллалаа. Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд Архангай аймгийн Засаг даргын орлогч Б.Болормаа, БОАЖГ-ын дарга Баянмөнхөөс гадна Мэргэжлийн хяналтын газар болон Цагдаагийн газрынхны төлөөлөл багтсан юм. Ажлын хэсгийнхэн Алтны компаниудын үйл ажиллагаатай танилцаж, өгсөн үүрэг даалгаврыг нь хэрхэн биелүүлсэн талаар мэдээлэл сонсож, яамнаас баримталж байгаа бодлогыг танилцуулсан юм.

БОАЖЯ-ны Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн удирдлагын газрын дарга Г.Нямдаваа хэлэхдээ “Та бүхэн хуулийн дагуу үйл ажиллагаа явуулж, БОАЖЯ-ны зүгээс тавьж буй техникийн болон биологийн нөхөн сэргээлтийг цаг тухайд нь хийж, техникийн өндөр дэвшлийг ашиглан голын усыг бохирдуулахгүй байх хэрэгтэй байна. Хэрэв энэ шаардлагыг биелүүлэхгүй бол уурхайн үйл ажиллагааг зогсоож, эрхийг нь цуцлуулах хүртэлх арга хэмжээг авч ажиллах болно” гэлээ.

Алтны компаниудын үйл ажиллагаа явуулж байгаа Шийртийн салаагаар урсаж буй Өлтийн гол өнгө засч, ан амьтад, жигүүртэн шувуу цуглах болсныг аж ахуй эрхлэгчид энэ үеэр дуулгаж, цаашид хууль дүрмээ биелүүлэн үйл ажиллагаагаа явуулах болно гэдгээ мэдэгдсэн юм.

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • иргэн 2017-08-08 05:49:20
    байгаль орчны нөхөн сэргээлт гэдэг чинь 2-хон сар хийгээд болчихдог эд биш.Алтны уурхайнуудыг хаавал таарна
  • Todorhoi todorhoi bicheech 2017-08-08 02:42:54
    Yag yamar yamar ajil hiij sergeechihsen yum bee Ene Setguulch ner zuusen bolowsrolgui tolgoinuud neg heseg b naa Iiim iim ajil hiisjee zurag horogtei ni hund uz...
  • Илт худлаа хэлээд эхэллээ 2017-08-08 01:42:58
    Оюунхорол хийсэн юм ердөө байхгүй. бороо багатай гандуу байгаад өнгөрсөн 7 хоногт жаахан бороо орсныг өрөөнөөсөө ТААВАР бичиж байгаа энэ нөхөдүүд тархи угааж бн...
  • Zurag tavih heregtei 2017-08-08 01:03:33
    Sergeesen geed bicheed bdag barimttai yaj sergeesniig ni haruulah heregtei unen ch yum uu hudlaa ch yum uu
  • Zochin 2017-08-07 21:13:29
    Uil ajillagaag ni buur zogsooh heregtei shd. Mangar avgai ajlaa hiigeech. Oi shataj duuslaa. Hairiutslaga hend tootsov? Uldsen oig chini erveheei idej duuslaa. ...
  • иргэн 2017-08-07 14:13:49
    усгуй болвол алтаар уйлаад ч нэмэргуй гэдгийг монгол хумуус л юм бол ойлгох хэрэгтэй эх орондоо байгаа юм бол хууль дурмээ биелуулж байгалаа хайрлах л хэрэгтэй ...
  •  2017-08-07 14:10:40
    Урт нэртэй хуульд нийцэхгүй шүү дээ