ББСБ-ууд гэмт халдлагад өртөх тохиолдол нэмэгдсэн гэв
Мөнгө ихээр төвлөрсөн, бэлэн мөнгөөр үйлчилдэг банк, банк бус санхүүгийн байгууллага /ББСБ/-ууд зохион байгуулалттай гэмт халдлагад өртөх явдал нэмэгдэж байгааг Нийслэлийн цагдаагийн газраас анхаарууллаа. Гэмт этгээдүүд урьдчилан судалгаа хийж, галт зэвсэг, зэвсгийн чанартай зүйлс ашиглан дээрэмдэх, хулгайлах ноцтой хэрэг үйлдэх болсон бөгөөд энэ төрлийн гэмт хэрэг цаашид өсөх хандлагатай байгаа аж.

Санхүүгийн зохицуулах хороо аж ахуйн нэгжүүдэд тусгай зөвшөөрөл олгохдоо Банк бус санхүүгийн үйл ажиллагааны тухай хуулийн 9.1.4, Банк бус санхүүгийн үйл ажиллагааны зохицуулалтын журмын 2.12 дахь заалтыг үндэслэн аюулгүй байдлын нөхцөл хангасан хяналт, хамгаалалтын тоноглол, систем бүрдүүлсэн байхыг шаарддаг. Бэлэн мөнгөний гүйлгээ хийж буй ажилтны аюулгүй байдлыг хангасан хамгаалалт, бичлэгийг нэг сараас доошгүй хугацаагаар архивлан хадгалдаг хяналтын камертай байх тухай заалт дээрх журамд байдаг аж.

Тиймээс зохицуулалтын журам, холбогдох хууль, тогтоомжоор нэгэнт хүлээлгэсэн ажилтны болон эд хөрөнгийн аюулгүй байдлыг хангах, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх үүргийг биелүүлэхгүй, тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлагыг хангахгүй байх нь нөхөж баршгүй эрсдэл учруулж болзошгүйг ББСБ-ууд болон бусад зохицуулалттай аж ахуйн нэгжүүдэд сануулж, аюулгүй байдлаа ханган, хяналтын камерийн бичлэгийг стандартын дагуу далд орчинд чанд хадгалж ажиллахыг үүрэг болгожээ.
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.