Баян-Өнжүүл сумынхан алдартнууддаа хүндэтгэл үзүүлэв
Төв аймгийн Баян-Өнжүүл сумаас улсдаа төдийгүй дэлхийд нэрээ цуурайтуулсан олон алдартан төрөн гарсан. Тэдгээрийн төлөөлөл болох Улсын баатар Пунцагийн ШАГДАРСҮРЭН, Улсын арслан, гавъяат дасгалжуулагч Лувсанчимэдийн СОСОРБАРАМ, Хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт, Ардын уран зохиолч Бавуугийн ЛХАГВАСҮРЭН, “Чингис хаан” одонт, МУГЖ Ганбаатарын АРИУНБААТАР нарт хүндэтгэл үзүүлж, тус сумын ИТХ, ЗДТГ, Нутгийн зөвлөл хамтран “Бэсрэг наадам” зохион байгуулжээ.

Хүндэтгэл үзүүлэх наадамд Улсын баатар П.Шагдарсүрэн биеийн байдлын улмаас хүрэлцэн ирж чадалгүй бие төлөөлөгчөөрөө мөн л Баян-Өнжүүл сумын эрхэм, Хошууч генерал Г.Дугарсүрэнг илгээсэн байв. “Бэсрэг наадам”-д Их нас, Даага уралдаж, Улсын аварга Ч.Санжаадамба, Улсын арслан Н.Батсуурь тэргүүтэй 64 бөх зодоглосноос Улсын аварга Ч.Санжаадамба түрүүлж, Улсын харцага Ө.Даваабаатар үзүүрлэжээ.

Мөн Баян-Өнжүүл сумын ИТХ, ЗДТГ, Нутгийн зөвлөлөөс дөрвөн алдартандаа эр хүний чимэг болсон эмээл, хазаартай морьд бэлэглэсэн байна.
Б.Орхон











Бусдад түгээх
  • gplus
Got error 12 from storage engine