Ерөнхийлөгчийн Тусгай Элч Иранд айлчилж байна
Ерөнхийлөгч Х.Баттулгын Тусгай Элч бөгөөд Гадаад бодлогын зөвлөх Л.Пүрэвсүрэн тэргүүтэй төлөөлөгчид Иран Улсад айлчилж байна. Айлчлалын хүрээнд тэд энэ сарын 5-нд Ираны Парламентын ордонд болсон ЛБНИУ-ын Ерөнхийлөгч Х.Руханигийн тангараг өргөх ёслолд оролцжээ.

Тангараг өргөх ёслолд дэлхийн 130 гаруй улс, олон улсын байгууллагын төлөөлөгч, түүний дотор 30 шахам улсын Ерөнхийлөгч, Парламентын дарга нар оролцсон байна.

Ираны Ерөнхийлөгч Х.Рухани тангараг өргөх ёслол дээр хэлсэн үгэндээ “Олон улсын хамтын ажиллагаа нь терроризмыг устгах цорын ганц зам бөгөөд нийтлэг ашиг сонирхолдоо хүрэхийн тулд Иран нь дэлхийн бүх улс оронтой хамтран ажиллахад бэлэн. Өнөөдөр дэлхий дахинд терроризм, зэвсгийн аргаар бус яриа хэлэлцээгээр ойлголцоход анхаарах хэрэгтэй” хэмээн онцлон тэмдэглэжээ.

Ерөнхийлөгчийн Тусгай Элч бөгөөд Гадаад бодлогын зөвлөх Л.Пүрэвсүрэн Иран Улсад айлчлах хугацаандаа Монгол, Ираны харилцааг улс төр, худалдаа, эдийн засаг, ХАА, шинжлэх ухаан, боловсрол зэрэг салбарт хөгжүүлэх болон ялангуяа хоёр улсын XIII, XIV зууны хамтын түүх буюу Ил Хант Улсын түүхийг хамтран судлахад сүүлийн жилүүдэд амжилттай хэрэгжүүлж буй ажлуудыг цаашид урагшлуулах асуудлаар Ираны холбогдох яамдын сайд, байгууллагуудын удирдлагатай уулзаж ярилцах юм гэж Ерөнхийлөгчийн ХМА-аас мэдээллээ.

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Түгжгэр бор 2017-08-07 07:26:11
    Хошуу ам нь муруйчихсан нэг түгжгэр бор юмийг зайлуулаач. Наад түгжгэр бор чинь хүмүүсийг үргээнэ үү гэхээс татна гэж саналтгүй.
  • siilen 2017-08-07 03:21:05
    sain baina, oirhi dornodod ch gesen manai harilzaa sain hugjih heregtei. Iran uls suuliin heden jild delhiin unzug burt olnii anhaaral dund baigaa ulsiin neg. ...