Монгол судлаачдыг дэмжих “EBI” хөтөлбөрийн нээлт болно
10:00 цагт: Ази, номхон далайн бүсийн 40 гаруй орны Иргэний нисэхийн байгууллагын Ерөнхий захирлуудын 54 дүгээр хурал Шангрилла зочид буудалд болно. 10 цагт ИНЕГ-ын дарга болон ИКАО-ийн Ерөнхийлөгч хэвлэлийнхэнд мэдээлэл өгнө.

10:00 цагт: “Эхийн сүүгээр хооллолтыг дэмжих сайн дурын үүрэг амлалт” түншлэлийн уулзалт Бишрэлт зочин буудлын танхимд зохион байгуулагдана. Нялхасын сүүн тэжээл, сүүн тэжээл, хооллох хэрэгсэл импортоор оруулж ирдэг аж ахуйн нэгжийн төлөөлөл “Эхийн сүүгээр хооллолтыг дэмжих сайн дурын үүрэг амлалт”-ын тунхаг бичигт гарын үсэг зурна. Түүнчлэн МХЕГ, ГЕГ, НЭМГ, Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар, Монголын хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэгүүдийн нэгдсэн холбоо тус тус оролцоно.

14:00 цагт: Ирээдүйн олон улсын Монгол судлаачдыг дэмжих “EBI” хөтөлбөрийн нээлт Монгол Үндэсний музейд болно. Нээлтийн арга хэмжээнд хөтөлбөрт тэнцсэн долоон улсын есөн залуучууд, Монгол судлалын үндэсний зөвлөл болон Монгол Улсад суугаа Элчин сайдын яамдын төлөөлөгч нар оролцоно.

15:00 цагт: Монголын Хүүхдийн Урлан Бүтээх Төвд Монгол угсаатны аугаа өв соёл Монгол уран бичлэгийн МОНГОЛ ТУУРГАТАН хүүхдүүдийн анхдугаар наадам болно. Уг наадамд ӨМӨЗО-ы 140 хүүхэд болон Монгол улсаас 50 хүүхэд оролцож байна.

Олон улсын газрын эвсэл, Байгаль орчин ба хөгжлийн “Жасыл” Холбоо, Монголын газар зохион байгууллагчдын холбоо, Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Хүнс, хөдөө аж ахуйн яамтай хамтран “Төв Азийн бэлчээрийн санаачилга: Бэлчээрийн эрхийн олон төрөлт тогтолцоо” сэдэвт олон улсын эрдэмтэн, судлаачдын ажлын хэсгийн уулзалтыг “Континэнтал” зочид буудалд болно.
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.