Хэрлэн голын ус татарчээ
Хэрлэн гол нь Бурхан Халдуны баруун хойдох уулын амнаас эх авч Багануур, Төв аймгийн Мөнгөнморьт сум, Хэнтий, Дорнодын нутгаар урсан хил давдаг. Сүүлийн өдрүүдэд Дорнод аймгийн нутгаар урсдаг хэсэгт ногоон замаг ихэсч, усны түвшин эрс багасчээ.

Үүнийг дагаад загас үхэж эхэлсэн байна.  Дорнод аймгийн нутгаар урсан өнгөрдөг хэсэгт энэ оны 4-р сард хэмжилт хийхэд усны түвшин олон жилийн дунджаас доогуур байсан  бол  5-р сараас эхлэн 14-37 см-ээр багассан аж. Усны түвшин багасмагц замаг ургах орчин бүрдэж, замаг ихээр ургаснаар эрдэсжилт, хатуулаг ихэсч, ууссан хүчилтөрөгчийн хэмжээ багасдаг байна. 

Хан Хэнтийн цогцолбор газарт 21 хоногийн турш ойн түймэр ассан. Хэрлэн голын эх дээр 14 жижиг гол горхи бий. Түймрийн нөлөөнөөс эдгээрийн зарим нь ширгэсэн байх магадлалтай хэмээн албаныхан үзэж байна. Түүнчлэн энэ зуны аагим халуунд малчид олноороо Хэрлэн голыг бараадан бууж,  бод мал нь голд орж зогсдог, өтгөн шингэн нь голын усанд холилдсоноор азот нитритийн хэмжээг ихэсч голын ус бохирдож, ийнхүү татрах болсон хэмээн үзэж байгаа аж.
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Pee 2017-08-07 05:00:30
    Malchid heden myangan maltaigaa Herlengiin ehend ni buuj bulgiin usiig bohirduulj baiga. mongol uls dayaar ene uzegdel yavdag. jijig gol gorhi malchidiin shuud ...
    202.55.191.130
    Мэдэгдсэн Хариулах
  • Бор 2017-08-06 15:01:51
    Гол олноороо татарч ширгэж буйгаас гадна гүний усны түвшин жил бүр эрчимтэй доошилж байгаагаас бүр худгууд ч ширгэж байгаа. АЛТ гэдэг шуналтнуудаас болж !!!!!
    122.201.26.171
    Мэдэгдсэн Хариулах
  • иргэн 2017-08-06 13:39:12
    энэ бол эргэлт буцалтгуй суйрэл усаар алт угааж ойгоо туймэрдээд байхаар чинь яалтай билээ дээ уул овоо тахиж байна гэх нэрээр хог тарина херсийг нь талхална
    202.9.43.225
    Мэдэгдсэн Хариулах
  • uher mongol 2017-08-06 10:30:19
    hamag gol usandaa alt ugaaj modiig n hyargaj dalan baiguulaad baihaar tatralgui yahav dee. us duusahaar yah yum bol doo bidnii uher mongoluud.
    150.129.143.62
    Мэдэгдсэн Хариулах
  • Бат 2017-08-06 08:26:56
    Голын ус татралт сүүлийн 30 аад жилд эрчимтэй явагдаж байнаа яалтай билээ үүнд хүн өөрөө буруутай удахгүй усны үнэ бензинтэй адил болох үе ирнээ
    202.9.43.190
    Мэдэгдсэн Хариулах