С.Зоригийн хэрэг эцэс болж, Г.Шийлэгдамба  хорих ял сонссон долоо хоног
Өнгөрч буй долоо хоногт улс эх оронд олон үйл явдал болж өнгөрлөө. 19 жилийн турш олон нийтийн анхаарлын төвд байсан С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэрэг өнгөрч буй долоо хоногт сая нэг эцэс болж, гэмт хэрэгтнүүд Улсын дээд шүүхийн шийдвэрээр тус бүр чанга дэглэмтэй хорих ангид 20 жил хоригдохоор боллоо. Мөн ЭМС-ын сайд, МАХН-ын  ерөнхий нарийн бичгийн дарга асан Г.Шийлэгдамба авлигын хэргээр анхан шатны шүүхээс 5.1 жилийн хорих ял сонслоо. Түүнчлэн Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өөрийн бие төлөөлөгчөөрөө А.Гансүх, Д.Дагвадорж нарыг томилж, Чөлөөт бөхийн тамирчин С.Батцэцэгт Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цол олгосон зэрэг олон үйл явдал өрнөлөө. 
 
Улсын дээд шүүхээс С.Зоригийн амийг хөнөөсөн хэрэгтнүүдийн ялыг хөнгөвчиллөө
 
Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Б.Содномдаржаа, Ц.Амгаланбаатар, Т.Чимгээ нарт холбогдох хэргийг шүүх хурал өнгөрсөн баасан гарагийн өглөө 09:00 цагт эхэлсэн. Төр нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэрэгт буруутгагдаж, хоёр шатны шүүхээс ялын дээд хэмжээ авсан Б.Содномдаржаа нар шүүхийн шийдвэрийг эсэргүүцсэнээр ийнхүү Улсын дээд шүүх хэргийг дахин хэлэлцэхээр болсон билээ.

Тэгвэл шүүх  бүрэлдэхүүн  шийдвэрээ гаргаж, С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэрэгтнүүдийн ялыг хөнгөвчилсөн байна. Тухайлбал Ц.Амгаланбаатар, Б.Содномдаржаа нарын ялаас таван жилийн ял хөнгөлж, шийдвэрлэв. Т.Чимгээгээс мөн дөрвөн жилийн ял хасчээ. Ингэснээр бүгд 20 жилийн ялыг хаалттай дэглэмтэй хорих ангид эдлэхээр боллоо. 

Ингэснээр “С.Зоригийн хэрэг” хэмээн нэрлэгдсэн хэрэг  эцэс боллоо. 
 
Ерөнхийлөгч захирамж гаргаж бие төлөөлөгчид болон зөвлөхөө томиллоо
 
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга энэ доло хоногт хэд хэдэн томилгоог хийв.  Тухайлбал, Ерөнхийлөгчийн Хэвлэл Мэдээллийн Албаны даргаар Ж.Цэсэнг томилсон бол Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Зам тээврийн сайд асан А.Гансүх, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Д.Дагвадорж нарыг бие төлөөлөгчөөрөө томиллоо. Мөн Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч, яруу найрагч, зохиолч Цоодолын Хуланг Монгол Улсын Ерөнхийлөгчийн  Соёл, шашны бодлогын зөвлөхөөр томилсон юм.

С.Батцэцэгт Монгол улсын хөдөлмөрийн баатар цол хүртээлээ
 
Тулгар төрийг байгуулсны 2226, Их Монгол Улсын 811 жилийн ойг тохиолдуулан Ерөнхийлөгч Х.Баттулга олимпын хүрэл медальт, дэлхийн хошой аварга, Архангай аймгийн Хашаат сумын харьяат, Үндэсний шигшээ баг, “Хилчин” спорт хорооны тамирчин С.Батцэцэгт Хөдөлмөрийн баатар цол олгох зарлиг гаргаад байсан.

Гэвч тэрбээр гадаадад бэлтгэл сургуулилттай байсан тул түр хойшлуулаад байсан юм. Тэгвэл тэрбээр эх орондоо ирсэн тул лхагва түүний цолыг хүртээлээ. Тэрбээр ийнхүү чөлөөт бөхийн спортоос мэндэлсэн тав дахь Хөдөлмөрийн баатар болов. Түүнээс өмнө Х.Баянмөнх, Ж.Мөнхбат, З.Ойдов, Д.Цэрэнтогтох нар энэ цолоор энгэрээ мялаажээ.

С.Батцэцэгийн хувьд 2006 оноос чөлөөт бөхийн спортоор хичээллэж эхэлсэн бөгөөд энэ хугацаанд хүн төрөлхтний цэнгэлийн манлай олимпийн наадмаас мөнгөн медаль, дэлхийн аваргаас хошой медаль хүртсэн энэ цаг үеийн чөлөөт бөхийн хамгийн шилдэг тамирчин юм. Түүний олимп, дэлхийн дэвжээнд гаргасан амжилт нь Монголын эмэгтэй чөлөөт бөхийн багийнхны хувьд түүхэн дээд амжилт юм.

Тэрбээр чөлөөт бөхийн спортын төрөлд дэлхийн хошой аварга цол хүртсэн Монголын хоёрхон бөхийн нэг (Нөгөөх нь ДАШТ-д 1974, 1975 онд түрүүлсэн З.Ойдов), анхны эмэгтэй тамирчин болсон билээ. Мөн олимпийн наадмаас медаль хүртсэн чөлөөт бөхийн анхны эмэгтэй тамирчин юм. Өдгөө 27 настай манай тамирчин энэ жил тивийн аварга шалгаруулах тэмцээнд анх удаа түрүүлээд байна. 
 
Г.Шийлэгдамбад 5.1 жилийн хорих ял оноож, хахуулийн мөнгийг нь улсын орлого болгохоор шийдвэрлэлээ

Авлига авч байгаад  үйлдэлд дээрээ баригдсан гэх ЭМС-ын  сайд асан Г.Шийлэгдамба нарыг шүүх хурал  өндөрлөлөө. Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болсон уг шүүх хурлаар  Г.Шийлэгдамба болон түүний найз О.Даваасүрэн, ЭМСЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга асан Г.Ганчимэг, “Метро нэтворк” компаний захирал Э.Гантулга, Т.Идэр нарт холбогдох их хэмжээний авлигын хэргийг хянан хэлэлцэж, шийдвэрэлээ.  Шүүх бүрэлдэхүүн Эрүүл мэндийн сайд, МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга асан Г.Шийлэгдамбыг гэм буруутай хэмээн үзэж 5.1 жилийн хорих ял оноож, хахуулиар авсан мөнгийг нь улсын орлого болгох шийдвэр гаргасан байна. Харин бусад шүүгдэгчдэд хэрхэн ял оноосныг мэдээлэхэд, түүнд авлига өгсөн О.Даваасүрэнд 1.6 жилийн ял өгсөн байна. Харин ЭМСЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга асан Г.Ганчимэгт 19 сая 200 мянган төгрөгийн торгууль, Метро Нетворк” компанийн гүйцэтгэх захирал Э.Гантулгад 14 сая төгрөгийн торгууль ногдуулжээ.

Хэргийг эргэн сануулбал, түүнийг  2015 оны аравдугаар сард Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268-д зааснаар хээл хахууль авах гэсэн зүйл ангиар хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн байдаг юм.
Б.Сансар
olloo.mn
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Х.Баттулга ерөнхийлөгч биш юм бна 2017-10-23 03:35:40
    Ерөөсөө л АН-н баг бүхэлдээ бүрдэж бн. Өмнөх Ерөнхийлөгч нар нам гэлгүй албандаа хүмүүсийг ажиллуулж ирсэн. Бас нэг шинэ маяг гаргахнээ тэнэг мулгуу АН
  • зочин 2017-08-07 12:09:51
    Шийлэгдамба хэнийг дагаж яваад шоронд орчив айн
  • зочин 2017-08-07 04:27:58
    Анзаараад байхад Зоригийн хэрэг дээр ар гэрийнх нь, Баяр, Оюун нар тун бага дуугарах юм. Шүүхийн шийдвэрт гомдолтой хэдэн хүн л ярьж харагдаж байна даа
  • БИ ХҮН АЛЪЯ 2017-08-07 03:55:05
    НАДАД МӨНГӨ ӨГӨӨД ХҮН АЛУУЛАХ ХҮН БАЙВАЛ ХОЛБОГДООРОЙ. БИ САЙН ГҮЙЦЭТГЭНЭ. ЭНЭ 3 ШИН БАРИГДАХГҮЙ УСАНД ХАЯСАН ЧУЛУУ ШИГ АЛГА БОЛЖ ЧАДНА ХАХАХАХА
  • SHUUH SAIN AJILLSAN BN 2017-08-07 03:49:15
    ZUW ZUW ALUURCHDAD YAL UGUH HEREGTEI
  • YANHAN CHIMGEE 2017-08-07 03:41:07
    CHIMGEE CHAMAIG YANHAN GEDEGIIG CHIN ERDENETIINHEN BUGD MEDNE. NUHUR MOGOI CHIN ENE ULS TURCHDUUS OWOO MONGO AWCHEE. ARHI UUGAAD DUUSSAAD MONGOGUI BOLOHWII
  • zaza 2017-08-07 03:33:47
    huuliinhaan dahiad saihan medee duulgaarai. zahialagchiig zaawal bariarai
  • ERDENETIIN ORKUUD 2017-08-07 03:27:22
    MONGOL ULSAD UILDEGDSEN NIIGMIIG TSOCHIRDUULSAN HERGIIG YAAGAAD ENE BALAI ERDENETIINHEN HIIGEED BAIDAG YUM BE? TEGEED BAS BOLOOGUI HIIGEEGUI GEJ GURIINEEEE
  • Жавзмаа жүжиглэлтээ зогсоо 2017-08-07 03:05:00
    Энэ Содномдаржаа гэгчийн ээж Жавмаа хүүгээ УБ ор үзээгүй гээд шаагаад байлуу. хахахахаха. Одоо жүжигээ зогсоо ард түмэн бүшдийг ойлгосон.
  • ААА 2017-08-07 02:43:14
    ОДОО ЗАХИАЛАГЧДЫГ БАРЬЖ ХОРИОРОЙ. НААД НЯМДОРЖ ЧИНЬ НОТОЙ ШҮҮ ТҮҮНИЙГ Л САЙН ШАЛГАЖ АМ АЛДУУЛАХ ХЭРЭГТЭЙДЭЭ.
  • ШҮҮХ НЭЭРЭЭ АРАЙЧДЭЭ 2017-08-07 02:35:36
    өөө ямао онцгүй мэдээ вэ? энэ гуравт нээрээ бага ял өгсөн байна шүү. ийм олон хүн алчихсан байхад шүүх нээрээ арай юмаа
  • TSAAZAL 2017-08-07 02:28:53
    TSAAZAAR AW. ALUURCHDAD TSAAZ UG
  • NYAMDORJIIG SHALGA 2017-08-07 02:16:17
    NYAMDORJ GEH NOWSHIIG SHALGAACHEE. SHOU HIIGEED BAISAN MUU HUJAAGIIN TAGNUULIIG TURUUS ZAILUUL
  • BULGANII NAIZ 2017-08-07 02:11:00
    BULGAN BOL ZAHIALAGCH NARTAI HAMTAR CH ENE HEGIIG UILDSEN GEJ BODOJ BN. TEGEHEER UDAHGUI ZAHIALAGCHIIG BARI UED L TER NUHUR TSUG SHOROND OROH BAIH
  • Зочин 2017-08-07 01:54:40
    Шийлэгдамба буруугүй ээ Тэр Энхбаяр новшийг нь цуг шийтгээч
  • Бат 2017-08-07 00:51:29
    Энэ хэрэг гарах үед жолоочийн ажлаар хотод байсан гэж сэргийлхэд шинжилгээ өгч билээ тэгээд ядарсан нэг над шиг нь орчих вийдээ гэж бодож айж билээ
  • Захиалагч нь хэн бэ? 2017-08-06 15:09:48
    Гүйцэтгэсэн хүмүүс нь шийтгэлээ авчээ. Гэвч захиалсан хүмүүс нь хаана байна вэ. С. Баяр уу? Багабанди уу? Захиалагч илэртэл хаагдахгүй биз дээ?
    • tusdaa hereg shuudee 2017-08-07 03:15:46
      medee unshdag yum bol umnuhiig n bas unshaach. aluurchdiig barih zahialagchdiig barih chin 2 tusdaa asuudal shig sanagdahiin... tusdaa ajliig heseg garsan bizde...
  • иргэн 2017-08-06 11:56:31
    зоригийн хэрэгт итгэхээсдээ энэ олон шатны шуух арай захиалгаар шийдээгуй байлгуй гэхдээ булган гэдэг хуухэн одоо гэрч уу хохирогч уу хамсаатан уу оньсого уу
  • Mongol 2017-08-06 09:30:59
    Ene mangar Ashashiro boliosoi