Туул, Улиастайн гол дагуух 20 тонн хог хаягдлыг цэвэрлэлээ

Нийслэлийн Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газраас санаачлан өчигдөр Туул, Улиастайн гол дагуух нийт 30 километр газрын хог хаягдлыг цэвэрлэлээ.

Цэвэрлэгээнд тус дүүргийн Тамгын газрын нийт алба хаагчид болон 5, 9, 10, 11, 20, 23 дугаар хороод, Нийтлэг үйлчилгээний газар ОНӨААТҮГ-ын Иргэдийн бүлэг болон БХИС-ийн 1000 оюутан цэрэг зэрэг нийт 1200 гаруй  хүн оролцсон юм.

Энэ удаагийн цэвэрлэгээгээр нийт 20тонн хог хаягдлыг ачиж цэвэрлэсэн бөгөөд ирэх есдүгээр сарыг дуустал цэвэрлэгээг үе шаттайгаар үргэлжлүүлэх аж.

Гол дагуух хог хаягдлын  дийлэнх нь архи, пивоны шил лааз эзэлж байсан байна. Мөн голын усанд гялгар уут болон ахуйн хогийг ихээр хаясан байжээ.

Б.Сансар
olloo.mn

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Бат 2017-08-06 05:06:58
    Нэг хэсэг нь хаяж нөгөө хэсэг цэвэрлэж нэг ийм ажилтай л байж болохгүй үүнд төрийн төмөр нүүр л хэрэгтэй бид өөр зүйл хиймээр байна шүү дээ
  • Гол нь татраад өгөөсэй билээ 2017-08-06 05:06:37
    Байхгүй болоод ширгээд өгөөсэй билээ. Байгаль дэлхийгээ хайрладаггүй малнуудыг байгалт дэлхий нь гомдож хариугаа авах даа л нэг авнаа малнуудаа.
  • иргэн 2017-08-06 05:05:54
    1000 оюутан цэрэг л голыг нь нугалждээ