Элэгний вирусын шинжилгээнд хамрагдах иргэдийг энэ сарын 15-ныг дуустал бүртгэнэ

Элэгний өвчлөлийг бууруулах үндэсний хөтөлбөрийн хүрээнд “Хаппи Веритас” төв эрүүл мэндийн даатгалд хамрагдсан иргэдэд С вирус тоолох шинжилгээг үнэгүй хийх ба В вирусын эмчилгээнд уух Теноповер, С вирусын Хиспинат эмийг нэг сарын хэрэглээг үнэгүй өгөх юм байна.

Харин дараагийн саруудад Эрүүл мэндийн даатгалын сангийн хөнгөлөлттэй үнээр худалдах аж. С вирусын Хипсинат эм 210 мянгаар худалдаалагдаж байгаа бөгөөд 140 мянган төгрөгөөр авч 3-6 сар хэрэглэж болох юм байна. Мөн Теноповер эмийг зургаан мянган төгрөгөөр авч хугацаа харгалзахгүйгээр уух боломжтой аж.

Уг эмчилгээ оношилгоонд нас, хүйс хязгаарлахгүйгээр хамрагдах боломжтой. Мөн шинжилгээнд хамрагдах иргэдийг энэ сарын 15-ныг дуустал бүртгэх юм байна.

Б.Сансар
olloo.mn

 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • зочин  2017-08-07 01:17:30
    Хаана байдаг, ямар бичиг баримт авч явах хэрэгтэй , хэддэх өдөр хэдээс хэд хүртэл ажиллах гээд бүх юмаа тодорхой бичиж бгаач ээ. Дандаа дутуу юм бичнэ
  • хцха 2017-08-06 08:38:19
    энэ тув хаана байдгаа хэлээчээ малуудаа