Таван толгой дахь сургалтын төвийн ойролцоо дэлбэрэлт болж, нэг хүн амиа алджээ
 Төв аймгийн Алтанбулаг сумын Таван толгой дахь Зэвсэгт хүчний сургалтын нэгдсэн төвийн ойролцоо дэлбэрэлт болж нэг хүн амиа алдаж, нэг хүн шархадсан хэрэг өнгөрөгч баасан гарагт гарчээ.  Тодруулбал өдрийн 12 цагийн орчимд Таван толгой сургалтын төвөөс 26 километрт тус сумын гуравдугаар багийн иргэн 49 настай Н тэсрэх зүйлд өртөж нас барсан бол тус багийн иргэн 48 настай Т дэлбэрэлтэд өртөж ар нуруундаа шархаджээ. Эмнэлгийн анхан шатны тусламжийг Т-г үзүүлж, цэргийн төв эмнэлэгт иргэн хүргэсэн байна. Одоогоор иргэн Т-ийн биеийн байдал хэвийн байгаа бөгөөд 2-3 хоногийн дараа эмнэлгээс гарах аж.
 
Тухайн өдөр юу болсон талаар шархадсан иргэн Т ярихдаа “Хоёр айлын хонь мал нийлэх гээд байсан тул хээр хонио хариулж байсан Н дээр очиход талийгаач хээрээс сум оллоо гэсээр түүнийгээ чулуун дээр нүдээд сууж байсан. Ирсэн учраа хэлэхээс гадна тэсрэх зүйлийг нүдэж цохиж болохгүй талаар анхааруулаад, цаашаа харж бие засаж байх зуурт ард тэсрэх чимээ сонсогдсон. Миний нуруу бас шархадсан учраас юу болсныг сайн ойлгоогүй гэсэн байна”
 
Одоогоор уг хэргийг цагдаагийн байгууллага шалгаж байгаа аж.
 
Дашрамд дуулгахад, өмнө нь өнгөрсөн дөрөвдүгээр сард Таван толгойд гранат дэлбэрч  хоёр цэргийн албан хаагч амиа алдаж, найман цэрэг шархадсан хэрэг гарч байсан билээ.  
 
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • зочин 2017-08-08 00:23:10
    Яадаг сармагчин бэ
  • ddd 2017-08-07 04:59:40
    Цэргийн тусгай бүс рүү дураараа дургиж явдаг нутгийн иргэдэд анхааруулах хэрэгтэй... Сум нүдэж явдаг ёстой үхлэ эрждээ...
  • Сайд танаа 2017-08-06 05:39:39
    Батлан хамгаалахын сайд АВРАГА БАТЭРДЭНЭ одоо юубодож ёууна аа Та хурдан сайн дураараа огцрооч ээ
  • g 2017-08-06 05:28:41
    Ene gazariig xaagaach ee olon xvn hohirlo
  • sonin gar ve 2017-08-06 04:56:55
    sum olood zohij bdg bas. Darwin award goes to . . .
  • Бат 2017-08-06 04:25:46
    Үхэх мөрөөрөө үхэхгүй бас хэл ам татлаад тэсрээгүй сум цохих санаатай л үхсэн байгаа биз дээ
  • Хайран амь 2017-08-06 04:13:36
    Өөрийгөө дэлбэлж байхаар ядаж хулгайч 76-н дунд тэслэхгүй дээ.
  • зочин 2017-08-06 04:08:01
    хэрэгтэй уед шээс нь хурчдээ ухэх цаг нь болоогуй бол хуний аминд шээс хэрэг болдог байна шуу ухэх цаг нь болсон бол юу ч хамгаалж чадахгуй дээ