Бөхийн барилдааны эхний дөрвөн даваа өнөөдөр явагдана
“Даншиг наадам-Хүрээ цам 2017” шашин, соёлын наадмын хүчит бөхийн барилдаан өнөөдөр эхэллээ.

Хүчит бөхийн барилдаанд Даншигийн аварга Р.Пүрэвдагва, начин О.Хангай, Э.Энхбат, Бо.Батжаргал, Д.Амар­сайхан, Б.Пүрэв­сайхан нарын 256 бөх хурд хүч, авхаалж самбаагаа сорьж байна.

Хүчит бөхийн барилдааны эхний дөрвөн даваа өнөөдөр явагдах юм. Харин маргааш 5-9 даваа явагдана.

Даншиг наадмаар улсын цол олгодоггүй бөгөөд Даншигийн начин, өсөх идэр начин, заан, арслан болон аварга цол олгох журамтай. Өнгөрсөн онд Р.Пүрэвдагва Даншиг наадмын хүчит бөхийн барилдаанд хоёр удаа түрүүлж, Даншигийн аварга цол хүртэж байсан юм гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • иргэн 2017-08-06 04:20:42
    наадам даншиг хоероо нэгтгээд улсын баяр наадам гэж нэрлээд 7 сарын 20-ны уед хийж байхаар еерчилье ан-ынхан ардын хувьсгал гэдэг угнээс сэжиглээд байгаа биздээ...
  • hunhuz 2017-08-05 23:26:02
    bolioch ee malnud aa