“Railbus”-аар зорчсон тэмдэглэл
Миний аялал Улаанбаатар төв вокзал буюу “Улаанбаатар буудал”-аас эхэллээ. Өмнө нь Railbus-ын анхны аялалд албаныхантай оролцож байсан ч энэ удаа ганцаараа зорчигчийн журмаар аялахаар шийдсэн юм. Элдэв тал зассан өнгө аяс байхгүй амар шүү дээ.  

Өглөө 7.34-т Толгойт чиглэлээс ирсэн Railbus-д хоёр жолооч, нэг вагоны үйлчлэгч, надтай нийлээд гурван зорчигчоос өөр хүн байсангүй. Яагаад цөөн хүнтэй байгаа талаар вагоны үйлчлэгчээс тодруулахад “Өглөө хүн багатай байдаг. Үдээс хойш зорчигчид нэмэгддэг” гэж хэлэв.

Аялал Улаанбаатар буудлаас “Дунд гол” зогсоол/Энхтайваны гүүрний дор/, “Худалдааны төв” зогсоол/Дүнжингарав худалдааны төвийн дэргэд/, Ботаникийн зогсоол гэж явсаар Амгалан өртөөнд ирлээ. Энэ зүүн захын эцсийн зогсоол аж. Төв вокзал суусан хоёр зорчигч бууж зөрөөд гурван зорчигч суулаа. Тэдний хоёр төмөр замын албан хаагчид бололтой хар хөх өнгийн дүрэм хувцастай байв.

Вокзал дээр намайг Railbus-д суухад хоёр төмөр замын албан хаагч бууж байсан. Эндээс Railbus-аар төмөр замынхан зорчих дуртай бололтой гэж дүгнэсэн юм. Учир нь энэ тээврийн хэрэгслийг сонгож үйлчлүүлснээр тэдэнд ажлынхаа гадаа буух давуу боломжийг олгож байна гэсэн гаргалгааг аялж явахдаа гаргалаа.

 Амгалан өртөөн дээр 10 минут зогссоны дараа хөдөлгөөнөө үргэлжлүүлж Толгойт өртөөг зорив. Railbus зогсох, хөдлөх бүртээ “Автобусанд орох болон гарахдаа халтирч унахаас болгоомжилно уу. Хаалга хаагдлаа/нээгдлээ/... Дараагийн зогсоол ...” гэж хэлж тайлбарлаж байсан нь тайлагдсан бөгөөд үүнийг манай нийтийн тээврийн том оврын автобуснуудад нэвтрүүлмээр санагдлаа.

Буух зогсоол, чиглэлээ зарладаг том оврын автобус байдаг ч өдрийн од шиг гэж хэлж болно. Ингэж бодож, эрэгцүүлж явахдаа Railbus болон нийтийн тээврийн том оврын автобус хоёрын ялгааг гаргахыг хичээв.

Railbus цэвэрхэн/шинэ болохоор тийм байж магадгүй/, вагоны үйлчлэгч кассер нь найрсаг харилцаатай, хүн бүрт болгоомжтой бууж суухыг автомат яригчаас гадна давтан хэлнэ, ая тухтай гээд манай том оврын автобуснуудад байдаггүй үйлчилгээг Railbus-аас авч болно. Гэвч нэг л чиглэлийн дагуу буюу төмөр замаар зорчдог. Энэ нь долоон буудал, шар хад, III-IV хороолол, сансарын тунел орох хүмүүст үйлчилж чадахгүй гэсэн үг юм. Магадгүй энэ нь цөөн зорчигчтой яваа шалтгаануудын нэг байж болох л юм. Үүнээс гадна иргэд Railbus-ын тасалбарын үнэ. Нэг буудал явбал 500 төгрөг, хоёр бол 1000 төгрөг гэх мэтээр нэмэгдэнэ. Толгойтоос, Амгалан ороход 3000 төгрөгөөр зорчих юм.  Энэ нь түүнийг сонгохгүй байх бас нэг шалтгаан.

Харин бохир заваан, ууртай, аюултай гээд алдааг нь эс тооцвол том оврын автобусаар хаана ч хүрч, хэдэн ч буудал явсан 500 төгрөгөөр тасалбар авна. Өмнө нь 400 төгрөг байсан бөгөөд үйлчилгээгээ сайжруулж, найрсаг харилцаатай болохын тулд 100 төгрөгөөр тасалбарын үнээ нэмсэн. Гэвч нөхцөл байдал хэрхэн өөрчлөгдсөн бэ гэдгийг надаар хэлүүлэлтгүй мэдэж байгаа биз дээ.

Манай том оврын автобуснуудад Railbus-д ажиглагдсан найрсаг, цэвэрхэн гээд дээр дурьдсан давуу талууд байдаг бол мөн сайнсан. Нөгөө талаас Railbus бусад чиглэлд аялдаг болчихвол ... гээд л бодоод мөрөөдөөд суухад Амгалан өртөөнөөс Толгойт өртөө ороход хангалттай хугацаа байв.



Мөн хуучны шавар байшингуудаас орчин үеийн өндөр шилэн орон сууц, гэр хорооллоос хөгжил дэвшил хүртэл бүгдийг энэ аялалаас харах боломжтой. Гэвч өнөөдөр ч Railbus-ыг “Сэрэлт” кинон дээр гарсан шиг гайхаж харах хүмүүс олон байсаар байгаа учраас тус нийтийн тээврийн үйлчилгээг иргэдэд сурталчилж, таниулах ажил хангалтгүй байна гэж дүгнэхээс аргагүйд хүрсэн юм.

Ингээд "Улаанбаатар төмөр зам 65 жил"/хархорин захын ойролцоо/ гэх нэртэй зогсоолоор дайрч, "таван шар"-ыг өнгөрч баруун захын эцсийн буудал Толгойт өртөөнд ирснээр миний аялал төгслөө.

Л.Тамир
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • zochin 2014-08-07 17:25:54
    Yavaandaa uilchluulne ee. Alivaa yumnii ehlel hetsuu bdag
    103.26.193.29
    Мэдэгдсэн Хариулах
  • gds 2014-08-07 16:19:16
    heden hun uilchluulsen um bol doo hamgiin chuhal medeellee bichixgui muu l bn daa. esvel icheed bicheegui um uu gantsaaraa yavsan um bolv uu
    103.26.193.7
    Мэдэгдсэн Хариулах
    • сайн уншаач малаа 2014-08-08 00:53:42
      гурван зорчигч байлаа гээд дээр биччихсэн л байна шд
      103.11.194.226
      Мэдэгдсэн Хариулах
  • Zochin 2014-08-07 10:39:35
    125 saya dollar ingeed budaa
    112.72.13.255
    Мэдэгдсэн Хариулах
    • Zochin 2015-07-10 22:15:33
      haha
      81.213.46.168
      Мэдэгдсэн Хариулах
  • zochin 2014-08-07 09:46:25
    darhan, selenge ruu iim tseverhen railbuss yavdag bol goy yum aa
    27.123.214.113
    Мэдэгдсэн Хариулах
  • zochin 2014-08-07 09:46:25
    darhan, selenge ruu iim tseverhen railbuss yavdag bol goy yum aa
    27.123.214.113
    Мэдэгдсэн Хариулах
  • Tuvshin 2014-08-07 07:29:30
    Hervee Metrogoo shuud barival bas iim l boloh tul Railbusaaar turshih ni zuv bolj bna.
    112.72.13.153
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2014-08-07 06:27:46
    Хайран мөнгө хөрөнгө
    202.179.27.108
    Мэдэгдсэн Хариулах
  • fugas 2014-08-07 05:44:32
    shal demii yum bn tomor zamiinhan naadhaaraa ursduu zorch yamarch ireeduigui
    27.123.214.116
    Мэдэгдсэн Хариулах
  • ha ha 2014-08-07 03:40:48
    7 buudal zugiig umnu, zaisan zugiig hoid geed l avah yum bna l daa ha ha....
    112.72.13.215
    Мэдэгдсэн Хариулах
  • okok 2014-08-07 03:31:47
    baruun zuunee yalgadaggui setguulch yum uu. tolgoit n baruun, amgalan n zuun zah shuu dee hehe
    202.131.247.102
    Мэдэгдсэн Хариулах
    • daria 2014-08-07 08:07:55
      yu n buruu bgn be zow l bchsn bna shtee
      103.26.193.4
      Мэдэгдсэн Хариулах