Дундговь аймагт шүлхий өвчин гарчээ
Дундговь аймгийн Гурвансайхан сумын II багийн нутаг Цагаан хошуу гэдэг газар малын гоц халдварт шүлхий өвчин гарсан нь улсын мал эмнэлэг ариун цэврийн төв лабораторийн шинжилгээгээр батлагджээ.

Иймд тус аймгийн Гурвансайхан, Өлзийт, Сайнцагаан сумыг өндөржүүлсэн бэлэн байдалд шилжүүлсэн байна. Мөн малын гоц халдварт шүлхий өвчинтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх, ухуулан таниулах шаардлагатай арга хэмжээг цаг тухай бүрд авч хэрэгжүүлэхийг сумдын Засаг дарга нарт даалгажээ.

Түүнчлэн тус аймгийн Засаг даргын захирамжаар малын гоц халдварт шүлхий өвчинтэй тэмцэх арга хэмжээг зохион байгуулах ажлын хэсгийг байгуулсан байна.

Б.Орхон
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • denduu yumaa 2017-08-06 06:46:01
    Chingeltei duurgiin Ar sogootod bas garsan suragtai, zuslangiin bused mal malladag humuusiig boliulaachee. niislel hot baij maliin ovchin salahgui nee.
  • зочин 2017-08-05 12:58:25
    Мал эмнэлгийн ажилтнуудаа өдөр бүр нэг бүрчлэн хараагаа салгахгүй ажиллуулж сургах хэрэгтэй. Наад малын эмч нарын ажлын хөдөлгөөн нь малын бэлчээрт яваа үхэр
  • Бат 2017-08-05 10:23:34
    Мал аж ахуйн орон гэх мал эмнэлгийн улсын системээ үгүй хийсэн хамгийн том алдаа одоо малын хөлийн татвар аваад мал эмнэлгийн системээ улс авах нь зөв шүү