Солонгос-Монголын хамтын ажиллагааны форумын төлөөлөгчидтэй уулзав
Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Монгол-Солонгосын эдийн засгийн форум, Солонгос-Монголын хамтын ажиллагааны форумын төлөөлөгчдийг өнөөдөр хүлээн авч уулзлаа.

Монгол Солонгосын эдийн засгийн форум хоёр улсын харилцаа хамтын ажиллагааг бүхий л түвшинд эрчимтэй хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилгоор зургаан жилийн өмнө байгуулагдсан, үйл ажиллагаагаа идэвхтэй явуулдаг бөгөөд хамтарсан хуралдаан нь өнөөдөр Улаанбаатар хотноо эхэлж буй юм байна. 

Уулзалтад тус форумын удирдах зөвлөлийн гишүүн, УИХ-ын гишүүн Н.Энхболд, удирдах зөвлөлийн дэд дарга Г.Батхүү, Солонгос-Монголын хамтын ажиллагааны форумын тэргүүн, БНСУ-ын Үндэсний ассамблейн гишүүн Ким Тэ Нён, БНСУ-д суугаа Элчин сайд Б.Ганболд, Монгол Улсад суугаа Элчин сайд У Сун болон форумын бусад гишүүд оролцлоо.

Уулзалтын үеэр хоёр орны эдийн засгийн хамтын ажиллагаа, Солонгост ажиллаж амьдарч буй монгол иргэдийн эрх ашгийг хамгаалах болон тус улсаас манай улсад хэрэгжүүлэх төсөл хөтөлбөрүүдэд форумаас үзүүлэх дэмжлэг, хамтын ажиллагааны талаар ярилцлаа.

Монгол, Солонгосын харилцааг бүхий л салбарт хөгжүүлэхийн төлөө гүүр болж ажилладагт Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат талархал илэрхийлээд хамтарсан хуралдаанд амжилт хүслээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ. 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • хуульч 2017-08-05 05:30:50
    БНАСАУ /хойд солонгос/-тайгаа хамтарч ажиллахгүй байнаа даа АЙЛЫН ХОЕР ИХЭР ХҮҮХДИЙН НЭГИЙГ НЬ ЯЛГАВАРЛАН ГАДУУРХАЖ байгааг харахаар ЛАМ БАГШ тэг гэсэн байх нь...