Таван толгой дахь сургалтын төвийн дэргэд нэг иргэн тэсрэх зүйлд өртөн, амиа алджээ
Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат өчигдөр Батлан хамгаалахын сайд Б.Бат-Эрдэнэ, ЗХЖШ-ын дарга, дэслэгч генерал Д.Даваа нарыг дуудаж уулзан, Таван толгой дахь Зэвсэгт хүчний сургалтын нэгдсэн төвийн дэргэд үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан мэдээлэл сонслоо.

Наймдугаар сарын 04-ний өдрийн 12 цаг 10 минутын орчимд сургалтын төвд сургалт хийж байсан цэргийн албан хаагчдад нутгийн иргэд хандаж, сургалт болж байгаа газраас баруун зүгт тухайн нутгийн хоёр иргэн тэсрэх зүйлд өртсөн байж болзошгүй гэсэн мэдээллийг хүргэжээ. Цэргийн албан хаагчид уг газарт очиход Төв аймгийн Алтанбулаг сумын 3-р багийн иргэн 49 настай Н тэсрэх зүйлд өртөж нас барсан байдалтай, тус багийн иргэн 48 настай Т ар нуруундаа шархадсан байдалтай байсан аж. Эмнэлгийн анхан шатны тусламжийг нэн даруй хүргэж, цэргийн төв эмнэлэгт иргэн Т-г хүргэсэн байна. Одоогоор иргэн Т-ийн биеийн байдал хэвийн байгаа бөгөөд 2-3 хоногийн дараа эмнэлгээс гарах юм байна.

Тухайн үед үүссэн нөхцөл байдлын талаар иргэн Т хэлэхдээ: Хоёр айлын хонь мал нийлэх гээд байсан тул хээр хонио хариулж байсан Н дээр очиход талийгаач хээрээс сум оллоо гэсээр түүнийгээ чулуун дээр нүдээд сууж байсан. Ирсэн учраа хэлэхээс гадна тэсрэх зүйлийг нүдэж цохиж болохгүй талаар анхааруулаад, цаашаа харж бие засаж байх зуурт ард тэсрэх чимээ сонсогдсон. Миний нуруу бас шархадсан учраас юу болсныг сайн ойлгоогүй гэсэн байна.

Болсон үйл явдалтай холбогдуулан цагдаагийн байгууллага ажиллаж эхэлсэн. Шүүхийн шинжилгээний хүрээлэнгээс тэсрэх зүйлийн гарал үүсэл, яагаад тэсэрч дэлбэрсэн шалтгааныг судалж байна.

Иргэн Н-ийн тэсрэх зүйл олсон газар нь Таван толгой дахь зэвсэгт хүчний нэгдсэн сургалтын төвөөс баруун тийш 26 км газарт байрлах бөгөөд УИХ-ын тогтоолоор улсын тусгай хэрэгцээнд авсан хориотой газар нутагт багтах хэсэг аж.

Энэ өдрүүдэд Таван толгой дахь хээрийн сургалтын төвд дэлхийн 26 орны 1100 гаруй цэргийн албан хаагч оролцсон “Хааны эрэлд 2017” энхийг дэмжих ажиллагааны олон улсын сургууль болж байгаа. Жил жилийн олон улсын сургуулийн үеэр байлдааны галт хэрэгсэл, зэвсгийн чанартай зүйлс ашигладаггүй, энхийг дэмжих ажиллагааны сургалт зохион байгуулдаг гэдгийг Батлан хамгаалахын сайд Б.Бат-Эрдэнэ онцолсон.

ЗХЖШ-ын дарга, дэслэгч генерал Д.Даваа: Таван толгой дахь зэвсэгт хүчний нэгдсэн сургалтын төвд “Хааны эрэлд” арга хэмжээнээс гадна байлдааны сургалт зохион байгуулдаг. Хамгийн сүүлд 2017 оны тавдугаар сарын 3-ны өдөр сургалт хийсэн. Сургалт болгоны дараа тусгайлсан ажлын хэсэг гарч, хайгуул устгалын бүлэг ажиллуулан, сургалтаас үлдсэн тэсэрч дэлбэрэх зүйлсийг устгаж, акт баримт үйлддэг. Сүүлийн жилүүдэд болсон сургалтаас үлдсэн зүйлс байхгүй гэж мэдээлсэн.

Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат үүссэн нөхцөл байдлын талаарх мэдээллийг сонссоны дараа цагдаа хүчний байгууллагын дүгнэлтээс гадна Шүүхийн шинжилгээний хүрээлэнгийн гаргасан дүгнэлтийг үндэслэж хариуцлагын асуудал тооцно гэж хэллээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ. 

 
 
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • dsn 2017-08-08 19:21:12
    1 jiliin alba haana gedeg ymarch orond bhgui yu ch surahgui shuudee, tegeed bas duitsuuleh gej mungutei n huuhdee albaas bultuulj bdag ,iim tugsgulruu orj bndaa...
  • иргэн 2017-08-05 14:09:24
    Аврагаа өөрийн саналаараа ажлаа өгөөчээ.Сайд байлаа гээд энэ авилга,хүндсуртал,ёс суртхуунгүй байдал үнэхээр газар авсан байдлыг засаж чадахуу
  • so 2017-08-05 12:51:56
    Zuugiin tal nasalchihaad tesreh ayultai zuil nudeed suuj bdag jinhene mal shigee nuhur baij, uur yu gehev, saidiin buruu gej helj yaj bolohiin
  • Санаа 2017-08-05 11:23:17
    Энэ бас сайдын буруу юу ёстой тэнэгтдэг байна даа.Бөмбөг олчихоод нүдэж суудаг тэрний буруу хэт намчирхах юм .Олсон бол хэлэх ёстой газар нь мэдэгдэх
    • буруу 2017-08-05 13:51:37
      цэргийн албан хаагчид нь тэсрэх бөмбөгөө хаа хамаагүй газар хаясан нь буруу биш гэж үү ? бөмбөг өөрөө тэнд яваад оччихоогүй л байх
  • zochin 2017-08-05 09:44:05
    ter tenegiin gai sum nudej suuhdaa yadagiin tegeed hund gai bolj baidag uursduu biee zuv avch yavahgui tegeed neg yum bolohoor darga said bolood ..
  • zochin 2017-08-05 07:56:57
    mergejliin bus saidaa zailuulaach
  • Хохь хь 2017-08-05 05:37:04
    Үхэж байхад таарсан. Малнаасаа дор малчин байж! Тэсрэх аюултай зүйлийг балбаад сууж байдаг! Хохь нь хохь нь !
  • энэ хэнтийн тэнэгээс  2017-08-05 04:43:56
    болж олон хүний амь нас үрэгдлээ шүү. Наад нэг ажилаа хийж чадахгүй байгаа нөхрийг сандалтай нь өшиглөөд гаргаачээ. Гар нь цэвэр гээд байга казиночингоо
    • бас 2017-08-05 04:45:54
      эрдэнэтийн шахаачин, төрөөс төрсөн тэрбумтан
  • Bataerdene 2017-08-05 04:39:28
    Bat erdene odoo dandaa asuudal gargaj baih yum. bolivol yaasan yum. Hed heden hunii amind hurchiheed sandalaasaa zuuraldsaar l. Dahin heden hun uheh uu?
  • denduu yumaa 2017-08-05 03:51:24
    hariutssan salbart iim asuudal olon udaa garlaa, Bat-Erdeniig odoo boliulaa. yadaj mergejliin hun taviach dee. heden hun uhuuleh gesen yum be?
  • Hariuzlaga toozoochee 2017-08-05 03:50:05
    Ene hoer nohor hoeuulaa buruutai gej haragdaad baih yum tegeed ch sayhan bas heden zereg tesreed hunii altan ami ersedsen bas hed ni sharhadsan sanagdah yum !!!...