Зуншлага тааруу байгаагаас хүнсний ногооны 20 хувийг алдаж болзошгүй байна
Энэ зун  ихэнх нутгаар  бороо хур ороогүй тул  зуншлага тааруу байгаа. Энэ нь тариалангийн бүс нутгуудад ихээхэн хохирол учруулж мэдэхээр байна. Учир нь салбар яамны мэдээлж буйгаар  төмс, хүнсний ногоо, тэжээлийн тарималын ургац ганд өртөж хураан авах ургацын хэмжээ төлөвлөснөөс 20 орчим хувиар буурах төлөвтэй байгаа аж.

Тодруулбал, Сэлэнгэ, Булган аймгийн хойд талын бүс нутаг, Дархан-Уул, Орхон, Увс, Хөвсгөл, Архангай аймгийн зарим сумын ургацын байдал харьцангуй дээр буюу нэгжээс 9.0-12.0 цн ургац авахаар байна. Харин Төв аймагт 30.5 мянган га, Сэлэнгэ аймагт 18.7 мянган га, Булган аймагт 8.5 мянган га, Дорнод аймагт 6.7 мянган га, Хэнтий аймагт 4.8 мянган га, Өвөрхангай аймагт 3.9 мянган га, нийтдээ 74.6 мянган га улаанбуудайн талбайгаас ургац авах боломжгүй буюу тэжээлд шилжүүлэн хураах магадлалтай байгаа аж.
Б.Сансар
olloo.mn
 
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • zochin 2017-08-05 15:37:01
    HAAN-n davkhar daatgaliin company ny MU-iin mal, ur tariag alban jurmaar daatgaj ulmaar davkhar daatgasan tohioldold eersdee ersdelee uurehgui boloh baikh d...
    122.201.31.208
    Мэдэгдсэн Хариулах