“УИХ-ын дэргэд хянан шалгах түр хороо байгуулах нь маш чухал”
Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг улс, орон нутгийн хэмжээнд олон нийтийг хамруулсан хэлэлцүүлэг өрнөж байна. Ээлжит хэлэлцүүлэг өнөөдөр  Говь-Алтай аймгийн төв Есөнбулаг суманд зохион байгуулагдаж, 272 иргэн Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг хэлэлцлээ.
 
Хэлэлцүүлгийг нээж Говь-Алтай аймгийн Засаг дарга С.Гансэлэм үг хэллээ. Үүний дараа төсөл хэлэлцүүлэгч баг багцалсан зургаан сэдвээр тус бүр танилцуулга хийж, дэлгэрэнгүй тайлбар өгсөн юм. Тухайлбал, Засгийн газрын гишүүн Улсын Их Хурлын гишүүний албан үүргийг хавсран гүйцэтгэхийг хязгаарлах сэдвийн хүрээнд одоо мөрдөгдөж буй Монгол Улсын Үндсэн хуулийн заалтад: Засгийн газар Ерөнхий сайд, гишүүдээс бүрдэнэ. /39.1/ гэж заасан байдаг бол нэмэлт, өөрчлөлтийг тусгасан хувилбар нь 1.Засгийн газар Ерөнхий сайд, гишүүдээс бүрдэнэ. Ерөнхий сайд болон Засгийн газрын нийт гишүүний гуравны нэг нь Улсын Их Хурлын гишүүн байж болно гэж заасан.

Танилцуулга хийгдсэний дараа дэгийн дагуу хуулийн төсөлтэй холбогдуулан оролцогчдын сонирхсон асуултад харилт өгч, иргэдийн санал, бодлыг сонссон юм.


 
Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын өндөр настан Б.Чандаг хэлэхдээ, Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийг бүрэн дэмжиж байна. Энэ үйл ажиллагааг 2020 оноос биш 2018 оны нэгдүгээр сараас хүчин төгөлдөр болгох зайлшгүй хэд хэдэн хүчин зүйлс харагдаж байна. Тухайлахад, Улсын Их Хурал нь хянан шалгах түр хороо байгуулах нь маш чухал асуудал, учир нь Авлигатай тэмцэх газар, Цагдаагийн газар зэрэг төрийн байгууллагууд аливаа асуудалд шалгалт хийхэд хүндрэл, бэрхшээл учирдаг. Иймд УИХ-ын дэргэд хянан шалгах түр хороо байгуулснаар асуудлыг шийдвэрлэхэд дарамт, шахалт гарахгүй төдийгүй Улсын Их Хурлын хяналтын бүрэн эрхийг бодитоор хэрэгжүүлэх боломжтой гэж үзэж байна гэлээ.

Хэлэлцүүлгийн төгсгөлд иргэдээс саналын хуудас бөглүүлэн, бичгээр санал авлаа. Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг талаарх хэлэлцүүлэг маргааш Говь-Алтай аймгийн Төгрөг суманд үргэлжилнэ хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • doo 2017-08-09 11:25:38
    ene yu ve yun hyanan shalgah horoo ve heden on ve
  • Зочин 2017-08-06 04:56:19
    УИХ-ын даргын дэргэд байгуулж болохгүй. Ард түмний эрх ашгийн үүднээс хэрэгтэй юм бол Ард олны дунд УИХ-аас их эрх дархтай байгуулах хэрэгтэй. Хэсэг хүмүүст эрх...
  • Бат 2017-08-05 02:58:36
    Үндсэн хуулинд парламентаа хоер танхимтай болгох ёрөний сайдын эрх мэдлийг нэмэх ёрөнхийлөгчөө дээд танимаасаа сонгодог болох ёр нь сонгодог параламенттай болох...
  • иргэн 2017-08-04 14:41:25
    чандаг гуай минь адуу ургэхэд илжиг яана билээ юун хянан шалгах хороо вэ ажлын хэсэг томилоод л хийж байгаа шуудээ
    • Иргэн 2017-08-09 03:32:54
      Юун ХШ хороо ? Дэлхийд байхгүй жишгээр капитализм дээгүүр харайх гээд яалаа? Одоо тэр солонгорсон парламентаасаа сонгодог парламентруу нэг алхам ч гэсэн дөхье.