Гашуунсухайт боомтын ачаалал эрс буурчээ

Өмнөговь аймгийн Гашуунсухайт боомтоор нүүрс  тээвэрлэж байгаа хүнд даацын автомашины цуваа олон арван км үргэлжилж, урт дараалал үүссэний улмаас нэг удаа хилээр гарахдаа 3-4 өдрийн хугацааг зарцуулдаг байсан. Тэгвэл хүнд даацын автомашины хилээр орох гарах урсгалын тоог нэмэгдүүлж, хил нэвтрэх баримт бичиг шалгагчийн 14 кабиныг байгуулснаар оочир дараалал эрс буурч, жолооч нар чирэгдэлгүйгээр хил нэвтрэх боломж бүрджээ. 

Хилийн шалган нэвтрүүлэх уг пост байгуулах санхүүжилтийг төсвийн хөрөнгө оруулалтаар шийдвэрлэж энэ сарын 2-нд нээлтээ хийсэнбайна. Тус кабин ашиглалтад орсноор Гашуунсухайт боомтоор нүүрс болон зэсийн баяжмал тээвэрлэж байгаа жолооч нарын хил нэвтрэх эрхийн бичгийг 1 минутын дотор багтаан шалгах боломжтой болж байгаа аж. Тус боомтоор өдөрт 1500 орчим нүүрс тээврийн автомашиныг хилээр шалган нэвтрүүлдэг байсан бол энэ өдрөөс эхлэн 3000 автомашиныг нэвтрүүлэх боломжтой болж байна. 

Мөн эрдэс баялаг тээвэрлэж буй жолооч нар хэдэн өдрөөр олон арван км-н урт цуваа үүсгэж хил нэвтэрдэг асуудал өөрчлөгдөж, цаг хугацааг ихээхэн хэмнэж байгаа нь хамгийн чухал юм. Энэ утгаараа тус боомтоор экспортолж байгаа эрдэс баялгаас улсын болон орон нутгийн төсөвт төвлөрөх татвар, хураамж нэмэгдэж, улс орны эдийн засагт мөн хэмжээгээр дэмжлэг болох бодит боломжийг бүрдүүлсэн чухал үйл явдал болж байгаа гэдгийг томоохон уул уурхайн компаниудын удирдлагууд хэлж байсан юм. 

Хилийн боомтын зөвлөлөөс Гашуунсухайт боомтыг жишиг боомт болгохоор төлөвлөсний дагуу эхний ажлууд ийнхүү үр дүнгээ өгч эхлээд байна.

Б.Орхон

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • ы 2017-08-07 00:36:52
    Төмөр замаа тавьсан бол ч
    216.123.206.82
    Мэдэгдсэн Хариулах
  • Bb 2017-08-05 02:00:24
    Arai chuu 1300 mashin gardag um aa hudlaa yriad
    122.201.24.27
    Мэдэгдсэн Хариулах
  • Бат 2017-08-05 01:10:45
    Сайхан мэдээ байлаа төрдөө баярллаа
    202.9.43.190
    Мэдэгдсэн Хариулах
  • иргэн 2017-08-04 14:54:15
    еренхийлегчийн ногоо оруулах хоригийн эсрэг нуурс авахаа больчихгуй бол дээд нь 1500 машин нэвтэрдэг байсныг 3000 болгосон гэдэг юу л бол
    202.9.43.225
    Мэдэгдсэн Хариулах
  • dafsdf 2017-08-04 11:50:52
    hudlaa shaagaal
    66.181.182.230
    Мэдэгдсэн Хариулах