Тусгай зөвшөөрөл олгох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгов

Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн 27 ААН-ээс тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан нийслэлийн Засаг дарга, нийслэлийн Байгаль орчны газар болон Хан-Уул дүүргийн ИТХ-ыг захиргааны хэргийн шүүхэд өгч шийдвэрийг хүчингүй болгуулах, хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг Засаг даргад даалгаж өгөх тухай нэхэмжлэлийг нийслэлийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргаад байсан.

Уг маргаан 2 жил гаруй үргэлжилсний эцэст Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрээр 27 ААН-ийн тусгай зөвшөөрөл олгохыг даалгасан нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, нийслэлийн Засаг даргын гаргасан шийдвэрийг хүчинтэй хэвээр үлдээжээ. Энэхүү шийдвэр нь нийслэлийн ногоон бүс түүний дотор Туул голын сав газрын экосистемийг хамгаалах чухал шийдвэр боллоо гэж нийслэлийн Байгаль орчны газраас мэдээллээ.

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.