Зам хаахтай холбогдуулан нийтийн тээврийн замналыг өөрчилнө

Сүхбаатар дүүргийн 5 дугаар хороо, “Өгөөж чихэр боов” ХХК-ийн уулзварын өргөтгөл, шинэчлэлтийн ажлын хүрээнд энэ сарын 7-ны өдрийн 07:00 цагаас 9-ний өдрийн 07:00 цагийн хооронд Үндсэн хуулийн гудамж, Сөүлийн гудамжны уулзварын тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хязгаарлах тул автозамын зорчих хэсгийг хаахаар болжээ.

Иймд тус замаар дайран өнгөрдөг нийтийн тээврийн үйлчилгээний дараах чиглэлүүдэд түр хугацаанд өөрчлөлт орно. Үүнд:

  1. Ч:9 “Нисэх-Нарны гүүр-Тэнгис кино театр-Хүнсний 4-р дэлгүүр”
  2. Ч:21а “Булгын 19-р гудамж- Вокзал-3,4-р хороолол”
  3. Ч:21б “Булгын 19-р гудамж-3,4-р хороолол-Вокзал”
  4. Ч:27 “Вокзал-Бөмбөгөр-Өвөр согоот”,
  5. Ч:29 “Сэлбэ амралт-МУБИС-Вокзал”
  6. Ч:43 “Баянхошуу-Ард кино театр-ТЭЦ 3”
  7. Ч:46 “Улаанчулуут-Их наран-Вокзал”
  8. ХО:4 “Тэрэлж-Мэлхий хад-Налайх-Баруун 4 зам” чиглэлүүд Өгөөжийн уулзвараар бус Магсаржавын гудамжаар дайран өнгөрч хөдөлгөөнийг үргэлжлүүлэн иргэдэд үйлчилнэ.
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Oyun 2017-08-04 10:34:38
    Magsarjaviin gudamj gedeg ni haana baidag ym be. hodoonii hund oilgomjtoigoor tailbarlaval zugeer bn
    182.160.5.213
    Мэдэгдсэн Хариулах