Онцгой байдлын албанд туулах чадвар сайтай автомашинуудыг хүлээлгэн өгөв

Батлан хамгаалахын сайдын тушаал, Зэвсэгт Хүчний Жанжин Штабын даргын тушаалаар Орхон аймгийн Зэвсэгт хүчний 186 дугаар ангид ашиглагдаж байсан ОХУ-ын туулах чадвар сайтай 10 ширхэг ЗИЛ-131 автомашиныг Онцгой байдлын албанд хүлээлгэн өгөхөөр болсон.

Эдгээр автоамшинуудыг Онцгой байдлын байгууллагад хүлээлгэн өгөх ёслолын ажиллагаа өнөөдөр Орхон аймагт боллоо.

Ёслолын ажиллагаанд ЗХЖШ-ын ар тал, техник хангалтын хэлтсийн ахлах мэргэжилтэн, инженер, хурандаа Б.Бямбаа, ОБЕГ-ын Санхүү хөрөнгө оруулалтын газрын дарга, хошууч Я.Гантөмөр, Улсын нөөц, хүмүүнлэгийн тусламжийн газрын дарга, хошууч Ч.Цогбаяр, Орхон аймгийн ЗДТГ-ын Захиргаа удирдлагын газрын дарга Ш.Ганболд, Цэргийн штабын дарга, хурандаа Г.Батсуурь, Онцгой байдлын газрын дарга, онцгой байдлын хурандаа Г.Ганбаатар, Зэвсэгт хүчний 186 дугаар ангийн захирагч, хурандаа Жигжидсүрэн нарын албаны хүмүүс оролцов.

Онцгой байдлын байгууллагаас эдгээр автомашиныг ой, хээрийн түймрийн эрсдэл ихтэй аймгуудын Онцгой байдлын газруудад олгохоор болсон байна.

Тиймээс Нийслэлийн Онцгой байдлын газар, Аврах тусгай анги, Булган, Төв, Орхон, Баян-Өлгий, Хөвсгөл, Дархан-Уул, Сэлэнгэ, Хэнтий аймгуудын Онцгой байдлын газруудад тус бүр нэг автомашин хуваарилан, төв, орон нутгийн Онцгой байдлын газруудаас хүрэлцэн ирсэн жолооч нарт түлхүүрийг гардуулан өглөө гэж Орхон аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • зочин 2017-08-05 03:26:55
    өө нөхрөө сайт нээсэн бол хүний сэтгэгдлийг бүрэн бичүүлж бай. наадах чинь дунд нь тасраад бичигдэхгүй байна. үүнийг зас, янзал.
  • Зочин 2017-08-04 13:58:02
    "ЗИЛ" автомашины үйлдвэр хаагдсан гэж сонссон. Маролын элэгдэлд орсон ч туулах чадвар нь боломжийн гэж үзсэн юм байх даа?!
  • Z 2017-08-04 12:45:15
    Neg talaar l zuv l duu huuchini benzin ikh hergeldeg, Ghedee undur uuliin shavar balchigtai hvnd nuhtsuld enenees uur ym yvaj chaddgvi ymaa Gehde shinchleh ...
  • зочин 2017-08-04 12:01:06
    Ер нь бензин их зарцуулдаг, хоцрогдсон зардал өртөг өндөртэй машин техникээ онцгой байдлын байгууллага руу шахаа хийж байна. Олон жил консерватад байсан, шаардл...
  • иргэн 2017-08-04 10:35:55
    ашиглагдахгуй зэвэрч хэвтсэнээс дээр байхаа оросын зил машиныг голох ч болоогуйдээ хятадын нэг муж болвол тэр хусээд байгаа хучихэг машинтай болох байлгуй
  • ... 2017-08-04 10:10:21
    tsaanaas ni ovoo parklaad tavij baisnaa naashaa haa hamaagui tavichihsan naad taliinh ni tooroms baridaggui yum baih daa
  • Mongol zaluu 2017-08-04 09:38:24
    ish chaawaas nogoo l muu ЗИЛ-131 oor oligtoihon ym baidgvin baihdaa
    • Монгол залууд 2017-08-04 13:39:07
      Зил 131-ийн туулах чадварыг Youtube-с нэг үзчихээрэй. Бичсэн сэтгэгдлээсээ тэгээд ичээрэй. Миний монголд чам шиг залуус цөөхөн байдаг ч болоосой
      • unen shuu 2017-08-05 04:33:33
        Zil uildwer xaagdaagui.xarin odoo deer ueiin mashindaxurch hiij bgaag medexgui.ymartai ch 131unexeer sain mashin.you tubees uz