Оффшорын асуудлаар Сангийн сайдад хандлаа

Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд оффшорын асуудлаар олон улсын байгууллагатай хамтрах асуудлаар Сангийн сайдад хандан өнөөдөр албан бичиг хүргүүллээ.

Уг албан бичигт “Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга манай улсаас оффшор бүсэд хууль бусаар байршуулсан хөрөнгийг буцаан авчирч өрийн дарамтыг багасгах чиглэлээр ажиллаж байна.

Энэ ажлын хүрээнд Эдийн засгийн хамтын ажиллагаа хөгжлийн байгууллагын оффшор бүсэд хууль бусаар хөрөнгө байршуулахын эсрэг үйл ажиллагаа явуулдаг Татварын ил тод байдал, мэдээлэл солилцооны чиглэлээрх Дэлхийн форум мөн татварын шударга тогтолцоог бүрдүүлэх Татварын суурийг багасгаж ашгийг зувчуулах асуудлын эсрэг төсөлтэй хамтран ажиллахаар төлөвлөж байгаа юм.

Эдгээр байгууллагуудаас гишүүн болох саналыг 2012, 2016 онуудад манай талд тавьж байсан байна. Оффшор бүсэд хууль бусаар хөрөнгө байрших явдалтай тэмцэх ажлын хүрээнд эдгээр байгууллагуудад Монгол Улс нэгдэн орох асуудлыг судлан үзэж хэрэгжүүлэхээр ажиллана уу. Явцыг эргэж мэдээлэхийг хүсье. ” гэсэн байна. 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Сэтгэгдэл 2017-08-05 16:26:37
    Манайхан З.Энхболд чинь хятадын эрлийз биш шүү дэ анджжраад байх шиг байна. Мэдээллийн эх сурвалжаа сайн нягтлан шалгаж бай л да
  • Иргэн  2017-08-05 07:05:22
    2012,2016 онд төрийн сэнтийд сууж байхдаа элсэхгүй яасан юм бэ хааны алба халаатай гэдгийг мартаад байсан үедээ санаж яв эрхэм ээ
  • !!!!! Санаг тун Мэдэг түн 2017-08-05 04:02:24
    Эх орон газар нутгаасаа элгэн саднаасаа хулгай хииж хань газар далд нуучихаад цөөн хэдхэн гарын 10хуруунд багтах гэр бүл хагартал баяжсан Ардчилал хэрэггүй !!!
  • иргэн 2017-08-04 10:27:25
    зи хятад засгийн ажлыг залах гээд л байна уу чи аппарааа л удирд тер засгийн ажлыг битгий заа хятадын шЭэс минбэь
  • zochin 2017-08-04 09:35:56
    za ene choy khudulji ugukh uu?
  • Ugui 2017-08-04 08:44:38
    Yu ch bxgui. Mongoliin stalin
  • ohjiohn 2017-08-04 08:31:05
    ЗӨВ. ЭНЭ ОФШОРЧИД АРД ТҮМНЭЭ БОДООЧЭЭ.ИХ МӨНГӨТЭЙ БАЙЛАА ГЭЭД 100 наслах БИШ дээ
    202.21.117.34
    Мэдэгдсэн Хариулах