Явган хүний зам хааж барьсан барилга, хашааг буулгана

Нийслэлийн Засаг даргын орлогч П.Баярхүү, нийслэлийн Газрын албаны орлогч дарга Д.Нямдаваа болон бусад холбогдох албаны хүмүүс нийтийн эзэмшлийн зам талбайн орц гарцыг нээх, явган хүний зам гаргах,  замыг чөлөөлөхөд хүндрэлтэй байгаа  зарим байршлуудтай танилцлаа.

Энэ үеэр  зөвшөөрөлгүй  газрынхаа хэмжээнээс хэтрүүлэн хашаа татсан иргэн, аж ахуйн нэгж байгууллагын  холбогдох хүмүүстэй уулзсан юм. Баянзүрх дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт явган хүний зам дээр зөвшөөрөлгүй барилга барьсан иргэнд НМХГ-аас хяналт шалгалт хийн, явган хүний зам хааж барьсан барилга, хашааг буулгахыг энэ үеэр үүрэг болгов.

Эдгээр байршлаас  ажлын хэсэг Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Гадаад хэргийн яам, явган хүний зам хааж барилгын түр хашаа барьсан, хашаан дотор суурийн нүх ухсан, тус дүүргийн 5 дугаар хороо, Нийгмийн халамж үйлчилгээний хэлтэс зөвшөөрөгдсөн хэмжээнээс хэтрүүлэн хашаа сунгаж барьсан, Сүхбаатар дүүргийн  6 дугаар хороо , Бид СӨХ орон сууцны дундуур машин явуулахгүйн тулд зөвшөөрөлгүй хашаалсан, Баянзүрх дүүргийн 18 дугаар хороо,  Бөхийн өргөөнөөс урагш орон сууцны дундах зам, явган хүний замыг хааж барилга барьсан, тус дүүргийн 25 дугаар хороо Натур худалдааны төвийн зүүн талд явган хүний зам гаргах ажилтай танилцаж, зохих арга хэмжээг авахаар боллоо гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Хулан 2017-08-05 17:55:56
    Албан газрууд болон орон сууцнуудыг тойрсон хашаануудыг буулгамаар байна хаашаа ч гарч чадахгуй тээр болж байна.хотын узэмжид таарахгуй байгааг анхаарна уу.
  • ИРГЭН 2017-08-05 13:15:14
    ХОТЫН ДАРГА АА.БЗД-ЫН ЦАГДААГЫН 805,ХҮЧ СПОРТ ХОРООРУУ ГЭРЛЭН ДОХИОГООР ЭРГЭЭД ӨГСӨХӨД МАШ ТӨВӨГТӨЙ АЮУЛТАЙ БОЛООД БАЙНА.УУЛЗВАРААР ЭРГЭЭД ХЭСЭГ ГАЗАР ХҮН ЯВАХ ...
  • DEMJINEEE !!! 2017-08-05 04:05:41
    АРД ТҮМЭН БҮГД ХОЕР ГАРАА ӨРГӨӨД ДЭМЖИНЭ ШҮҮ ХАРИНЧ ЭНЭ АСУУДАЛ ГУДАМЖ БОЛГОНД БАЙНА !!
  • зочин 2017-08-05 02:26:42
    Хөөе энэ чинь харин зөв арга хэмжээ байна. Буулгаад байгаарай. Явган нүцгэн хүмүүст зам ямар их хэрэгтэй гээч. Дэмжиж байна. Зөвөө зөв.
  • ИРГЭН 2017-08-04 12:46:04
    ВОКЗАЛЫН ХОЙНО БОГДАРЫН НЭГ ДАВХРЫН ГАЗРУУДЫН БАРЬСАН ОЛОН СААДЫГ ЗАЙЛУУЛЖ ӨГӨӨЧЭЭ
  • ЗӨВ ШҮҮ 2017-08-04 11:43:25
    ЯВГАН ХҮНИЙ ЗАМ ХААЖ,БҮР ЯВГАН ХШНИЙ ЗАМААС ТАЛЫГ НЬ ХАШААНДАА ОРУУЛААД БАРЬЧИХСАНЫГ НЬ ХАРААД ӨМНӨӨС НЬ ИЧИХ ЮМ,тэгээд тэр хашаанд нь зэрлэг ургачихсан, байх ю...
  • иргэд 2017-08-04 11:14:26
    Эхлээд-хотын газрыг бүгдийг нь зарж баяжсан ГАЗРЫН НАЙМААЧНАА ил тод зарлаж хөдөлмөр зүтгэл арга овсгоог нь үнэлэж дүгнэчихээд дараа нь газраа чөлөөл
  • River stone&River house 2017-08-04 10:32:37
    ХУД, 3-р хороо, River stone&River house-ийн дүнд байгаа дуиуу баригдсан байрыг буулгах хэрэгтэй байна.
  • ихэр 2017-08-04 10:14:57
    жаргалан хотхоны home land ийг нураа
  • зочин 2017-08-04 09:53:50
    ЗӨВ ШҮҮ ЗӨВ НУРААГААД БАЙГААРАЙ. ДЭМЖИЖ БАЙНА. МАШИНД ДАЙРУУЛЧИХ ГЭЭД ЯВГАН ХҮНИЙ ЗАМГҮЙ ХЭЦҮҮ БАЙНА.
  • DEMJIJ b naa !!!! 2017-08-04 09:35:40
    Za Bayrhuu iim asuudal Ulaanbaatar hotod gudamj bolgond baina arai l denduu huulgui yum shig naad ulsuud chini aashilj baina! Ene ehluulsen ajliig chini DEMJIJ ...
  • gee 2017-08-04 08:33:31
    zov zov
  • Ard 2017-08-04 08:25:17
    Demjij bna