Шүүх бүрэлдэхүүн зөвлөлдөж байна
​Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Б.Содномдаржаа, Ц.Амгаланбаатар, Т.Чимгээ нарт холбогдох хэргийг шүүх хурал өнөөдөр өглөө 09:00 цагт эхэлсэн.

Төр нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэрэгт буруутгагдаж, хоёр шатны шүүхээс ялын дээд хэмжээ авсан Б.Содномдаржаа нар шүүхийн шийдвэрийг эсэргүүцсэнээр ийнхүү Улсын дээд шүүх хэргийг дахин хэлэлцэхээр болсон билээ.

Тэгвэл шүүх хурал түр завсарлаж, шүүх бүрэлдэхүүн зөвлөлдөж эхэлжээ. Улмаар шүүх бүрэлдэхүүн шүүх хурлын шийдвэрийг тун удахгүй гаргах юм. 

Шүүхийн танхимд Ерөнхий шүүгч Ц.Зориг, шүүгчид Б.Цогт, Д.Эрдэнэбалсүрэн, Б.Батцэрэн, Ч.Хосбаяр нар ажиллаж байгаа юм.
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • зочин 2017-08-04 07:48:17
    естой гялалзуулж байна даа булган гэдэг оньсоготой л улдэж дээ зориг болоод эхийнх нь сунс амрахгуй юм байна даа