Иргэд: Аймгийн төвд сумын статус байх шаардлагагүй
УИХ-ын Өргөдлийн байнгын хорооны ажлын алба Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг олон нийтээр хэлэлцүүлэхээр Баянхонгор аймгийн Баянхонгор, Богд, Галуут суманд өнгөрсөн сарын 31-ээс энэ сарын 02-ны өдрүүдэд бүсчилсэн сургалт, хэлэлцүүлгийг зохион байгуулсан.
 
Тэгвэл Монгол Улсын Их Хурал; Монгол Улсын Ерөнхийлөгч; Монгол Улсын Засгийн газар; Төрийн алба; Шүүх эрх мэдэл; Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлага гэсэн зургаан багц сэдвийн хүрээнд зохион байгуулж буй сургалт, хэлэлцүүлгийг Говь-Алтай аймагт үргэлжлүүлж байна.
 
Энэ хүрээнд Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн талаарх бүсчилсэн сургалт өнөөдөр Говь-Алтай аймгийн төв Алтай суманд боллоо. 

Сургалтад Говь-Алтай аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, ЗДТГ, аймгийн Прокурор, Шүүх, Цагдаагийн газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба, Онцгой байдлын газар, Аудитын газар, Хуульчдын холбоо, Өмгөөлөгчдийн зөвлөл, мөн Есөнбулаг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Тамгын газар болон 11 багийн ИНХ төлөөлөл, нийт 64 албан хаагчид хамрагдлаа.

Дээрх зургаан багц сэдвийн хүрээнд зохион байгуулсан сургалтын үеэр албан хаагчид зөвхөн тодруулга авахын зэрэгцээ бас иргэнийхээ хувьд саналаа илэрхийлж байсан юм. Тухайлбал, Говь-Алтай аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын дарга М.Мянганбуу, аймгийн төвд сумын статус байх шаардлагагүй зөвхөн орон нутгийн статустай хот гэж байгаад захирагчийн ажлын алба байвал зохистой. Мөн 59-р зүйлийн 3 дахь хэсэгт, аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлыг дөрвөн жилийн хугацаагаар сонгох бөгөөд тухайн шатны Хурлын төлөөлөгчийн 10 хувь нь төрийн жинхэнэ албан хаагч байж болно гэсэн санал хэлж байв.

Ийнхүү өнөөдрийн сургалт асуулт, хариултаар үргэлжилж, төсөл хэлэлцүүлэгч баг үргэлжлүүлэн Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн талаархи хэлэлцүүлгийг үдээс хойш иргэдийн дунд өрнүүлэх юм хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээллээ.
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • ,.daND.a 2017-08-07 03:48:31
    aimagiin tov bitgii xel ene olon tataasaar ami zogoodog aimag sumuudiig negtgex xeregtei yadaxdaa dargantsaruudiin too tsoorch jalga dovnii uzel bagasna
  • МАН 2017-08-04 07:30:56
    МАН-ууд шүүх АТГ-г авч л байвал иргэдийн юу хүссэн болгоныг үндсэн хуульд оруулна гэж тохирсон.
  • зочин 2017-08-04 07:18:16
    уб-аас еер хотгуй болсон нь тэр уед хууль батлалцсан салга толгой бат уулийн балаг комметерний улдэгдэл монгол улсын дайсан зоригийн алуурчин
  • Бат 2017-08-04 06:56:09
    Үндсэн хууль гэж нэг балай юмнаас болж Дархан уул орхон аймаг гм хот гэж болохгүй байгаа нь энэ л хуулийнх шүү дээ