Г.Шийлэгдамбад 5.1 жилийн хорих ял оноож, хахуулийн мөнгийг улсын орлого болгохоор шийдвэрлэжээ

Авлига авч байгаад  үйлдэлд дээрээ баригдсан гэх ЭМС-ын  сайд асан Г.Шийлэгдамба нарыг шүүх хурал  өндөрлөлөө. Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болсон уг шүүх хурлаар  Г.Шийлэгдамба болон түүний найз О.Даваасүрэн, ЭМСЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга асан Г.Ганчимэг, “Метро нэтворк” компаний захирал Э.Гантулга, Т.Идэр нарт холбогдох их хэмжээний авлигын хэргийг хянан хэлэлцсэн.

Уг шүүх хурлыг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнх-Эрдэнэ даргалж, шүүгч С.Оюунчимэг, З.Болдбаатар нар шүүсэн. Шүүх хуралд шүүгдэгч Г.Шийлэгдамбын өмгөөлөгч Э.Туул, Б.Энхзаяа, Г.Ганчимэгийн өмгөөлөгч Б.Баатарсайхан, М.Баяраа, О.Даваасүрэнгийн өмгөөлөгч Ц.Дэлгэрням, Э.Гантулгын өмгөөлөгч Д.Цэндсүрэн нар тус тус оролцсон. Өөрөөр хэлбэл анхан шатны шүүх хуралд шүүгдэгч Г.Шийлэгдамба хоёр өмгөөлөгтэй оролцсон билээ.

Тэгвэл шүүх бүрэлдэхүүн шийдвэрээ гаргажээ. Тодруулбал, шүүхээс Эрүүл мэндийн сайд, МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга асан Г.Шийлэгдамбыг гэм буруутай хэмээн үзэж 5.1 жилийн хорих ял оноож, хахуулиар авсан мөнгийг нь улсын орлого болгох шийдвэр гаргасан байна. Харин бусад шүүгдэгчдэд хэрхэн ял оноосныг мэдээлэхэд, түүнд авлига өгсөн О.Даваасүрэнд 1.6 жилийн ял өгсөн байна. Харин ЭМСЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга асан Г.Ганчимэгт 19 сая 200 мянган төгрөгийн торгууль, Метро Нетворк” компанийн гүйцэтгэх захирал Э.Гантулгад 14 сая төгрөгийн торгууль ногдуулжээ.

Хэргийг эргэн сануулбал, түүнийг  2015 оны аравдугаар сард Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268-д зааснаар хээл хахууль авах гэсэн зүйл ангиар хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн байдаг
 
Тус зүйл ангид “Албан тушаалтан хээл хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албан үүргийн хувьд гүйцэтгэх үүргээ хэрэгжүүлэхгүй байх, эсхүл гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийхээр урьдчилан амлах буюу амлахгүйгээр өөрөө, эсхүл бусдаар дамжуулан хээл хахууль авсан бол тодорхой албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрхийг гурван жил хүртэл хугацаагаар хасч хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавин нэгээс хоёр зуун тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж заажээ.
 

Б.Сансар
olloo.mn

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Зочин 2017-08-05 01:43:38
    Авилгалаас өөр албан тушаалаа ашиглан Дамбын Хишгээгийн дүү Долгормаа гэж мэргэжилийн бус хүнийг халдварт өвчин судлалын орлогч даргаар томилсон гэх мэт өөр зүй...
  • Irgen 2017-08-05 00:55:10
    Onooj bgaa yal denduu hungen bn. Solongosd iim hereg shiidvel ovoo heden jil ugne. Mun MAHN hereg bolohoor ovoo yal onooj bn. MAN yum uu AN tohioldold zamharna
  • irgen  2017-08-04 17:08:09
    muug dagaval mogoin hor gej ene dee
  • Za bolj dee  2017-08-04 15:41:58
    Mongoliin huu lion baiguulga odoo l shudarga boloh ni . Shudarga nuhud olon bna shunaltanguud zaigaa ravi shoring orondoo or ulsiin orlogo bolgo za lilian mungu...
  • Хибб 2017-08-04 13:55:39
    Төрийн нарийн бичгийн дарга Ганчимэг гэж авгай Ганжавхлангийн ээж биздээ ??? 19саяаар торгоод өнгөрөөж ээ зайлуул?
  • KKKKK 2017-08-04 09:22:49
    ERIIN SHIIR BHGUI GULUGNUUDIIG INGEH HEREGTEI. LALAR EBE N ODOO HAYAD L YAVNA DAA
  • зочин 2017-08-04 09:19:56
    mongo ogsniig ni dabxar shiitgedeg ni tun buruu энэ заалтийг хасах ёсТОЙ БАЙТЙЛ авлигичид зориуд оруулсанюм. новшийн лаларууд. Огсонийг нь бус авсныг нь шийтгэд...
  • бат 2017-08-04 08:37:10
    ял хөнгөдсөн үү?, тохирсон уу? хүндэтсэн үү? ТА бүхний хэлэлцэх асуудал.
  • зочин 2017-08-04 08:18:31
    мөнгө зээлсэн гээд л захидал бичээд байсан, мөн чанар нь ийм л байж дээ,
  • ZOCHIN  2017-08-04 07:40:08
    SHIILEGDAMBIIN ARAAS MON CH OLON AVILGACHID HOVROH BIZDEE. ORSHOOLIIN HUULI ENE TER L GEJ BITGII SOLIOROOROIDOO.ENE ULS HOGJIHGUI DAMPUURCH BAIGA...
  • иргэн 2017-08-04 07:23:55
    оймсонд хавчуулагдсан амьтан одоо яая гэхэв дээ намтай холбоотой биш яамтай холбоотой хэрэг байх нь дээ тнбд холбогдохыг бодоход
  • Иргэн 2017-08-04 06:39:48
    Mууг дагавал могойн хорлол. Босоо Ганбаатар далдагнаж байж ийм байдалд орчихов!!! Н.Энхбаяр загалмайлсан эцэг ямагт уснаас хуурай гарах юм
  • х 2017-08-04 05:46:50
    Одоо ОФФШОРТ байгаа мөнгийг улсын орлого болгоё