320 мянган м.кв талбайн шарилжийг цэвэрлэжээ
Нийслэлийн нутаг дэвсгэрт ‘’Хог хаягдлын тухай’’ хуулийн хэрэгжилтийг хангах зорилгоор хөл газрын ургамал болон шарилж, зэрлэг ургамлыг устгах, тархалтыг хязгаарлах ажлыг өрнүүлж байгаа. Уг ажлын хүрээнд Баянзүрх дүүргийн хэмжээнд Нийтлэг үйлчилгээний дөрвөн газар болон иргэдийн бүлгүүд, аж ахуй нэгж байгууллагууд, иргэд, төрийн бус байгууллагууд болон Хууль сахиулахын их сургуулийн сонсогчид идэвхтэй оролцож байна. 

Өнөөдрийн байдлаар Нийтлэг үйлчилгээний газрууд хороодын иргэдийн бүлэгтэй хамтран нийт 320.260 м.кв талбайн шарилж, хөл газрын ургамлыг түүж, цэвэрлэлээ. Шарилж, хөл газрын ургамал түүх ажлыг хороод өдөр болгон зохион байгуулж байгаа бөгөөд ирэх сарыг хүртэл үргэлжилнэ хэмээн Баянзүрх дүүргийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.