Амарбаясгалант хийдэд Гонгорын бумба тахих ёслол болно
Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын нутаг дахь Амарбаясгалант хийдэд жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг Гонгорын бумбаны их тахилга энэ сарын 10-12-ны өдрүүдэд болно. Нэг хэсэг мартагдаад байсан Гонгорын Бумба тахих ёслолыг Амарбаясгалант хийд сүүлийн 10 гаруй жил тасралтгүй зохион байгуулж байгаа юм.

Гонгорын бумба тахиснаар  саад тотгорыг арилгахаас гадна  орон гэрт буян хишиг өнө удаан тогтож, гарзын үүд хаагдаж, өвчин зовлонгүй, нас буян хийморь лундаа шашин төрийн үйлс дээш дээш дэлгэрч, Тэнгэр, лус хүмүүний идээ ундаа, эд, эдлэл төгс арвижан, энэ хойтын жаргал бүтэх тустай юм байна.

Жилд хоёр удаа болдог уг тахилгад 20-30 мянган сүсэгтэн олон хуран цугладаг аж.  
Б.Орхон
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • БАЯНЖАРГАЛ 2017-09-17 10:59:25
    ЭНЭ ИХ ГОЁ ГАЗАР БАЙЛЭЭ БИ ОЧИЖ ҮЗСЭН
  • басаа  2017-08-04 14:45:12
    юу шүтэх нь таны эрх юм хойно шүтээд байдаа гэхдээ эргэцүүлж нэг бодоорой бурхан багш ийм хийхийг л лав гэрээслээгүй юм гэдэг шүү