“С.Зоригийн хэрэг” эцэслэгдэх үү

С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргийн  шүүх хурал өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын сүүлээр болсон. ШШГЕГ-ын харьяа хорих 461-р ангид таван өдрийн турш хаалттай хуралдсан  шүүх хурлаас шүүгдэгч Ц.Амгаланбаатар, Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг гэм буруутайд тооцож, ялын дээд хэмжээ оноосон билээ.

Харин тэдний ар гэрийнхэн анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж, давж заалдахаа мэдэгдэж, Давж заалдах шатны шүүх хурал өнгөрөгч гуравдугаар сард болж анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн. Улмаар хэрэгтнүүдийг хорих ангиудад шилжүүлэн байршуулсан билээ. Гэвч уг хэргийн дуулиан, шуугиан одоо ч намжаагүй. Хэрэгтэй холбоотойгоор УИХ-ын гишүүн О.Баасанхүү Монгол Улсын Ерөнхийлөгчид хүртэл хандан хэргийг дахин сайтар нягталж үзэхийг хүссэн.
 
Түүнчлэн С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэрэгт буруутгагдаж, шүүхээс ял сонсоод байгаа Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарын ар гэрийнхэн удаа дараа мэдээлэл хийж, анхан болон давж заалдах шатны шүүх хуралд уг хэргийн  газар дээр нь байсан цорын ганц гэрч Б.Булганыг оролцуулаагүй нь  шүүхийн шийдвэрийг хардах үндэслэл болж байгаа хэмээн мэдээлсэн юм. Тэд хэрэг гарах үед буюу 1998 онд Б.Булганы өгсөн мэдүүлэгтэй Б.Содномдаржаа, Т.Чимгээ нар огт таарахгүй байсан ч  хуулийнхан энэ талаар огт мэдээлэл өгөөгүй бөгөөд Шүүх хурлын дараа анхны ам зурагтай таарсан гэснээс өөрөөр Б.Булган хэрэгтнүүдийг таньсан гэдэг үгийг хэн ч хэлээгүй гэдгийг онцолж байсан билээ.

Ямартай ч “С.Зоригийн хэрэг” хэмээн нэрлэгдсэн  төр нийгмийн нэрт зүтгэлтэн, ардчилсан хувьсгалын анхдагчдын нэг, дэд бүтцийн хөгжлийн сайдын үүрэг гүйцэтгэгч С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргийг 18 жил шалгасны эцэст өнгөрсөн онд шийдвэрлэсэн. Тэгвэл хэргийн шүүх хурал бүх шатны шүүхээр явж өнөөдөр эцэслэгдэж магадгүй байна. Учир нь шүүх хурлын бүрэлдэхүүнд ямар нэгэн төлөвлөөгүй зүйл  болохгүй бол өнөөдөр Улсын дээд шүүхэд хяналтын шатны шүүх хурал товлогдсон байгаа юм. Хяналтын шатны шүүх хурлаар өмнөх хоёр шатны шүүхийн шийдвэрийг хянаж  шийдвэр гаргана.

Б.Сансар
olloo.mn

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Bid ylas orondoo heregtei hyneen alyylsa 2017-08-05 10:35:19
    Mongol ylas yum bol yachisan ylas be?ynen yum bna uu?gej ard tymen hyleej bna s dee!yneneer syyh heregtei bna?Bid ter ylas orondoo heregtei hyneen alyylsan ardy...
  • иргэн 2017-08-05 06:40:40
    Монголд үнэн юм гэж байхгүй болсон цаг.
  • зочин 2017-08-05 03:19:30
    СОСОРБАРАМ ГАВЬЯАТ ГЭДЭГ ХҮН БАЙДАГ,ХАРИН СОСОРБАРАМ СОЛИОТ ГЭЖ ХҮН БАЙДАГ ЮМ УУ?ЭНЭ ХЭЛ АМ ХЭРҮҮЛ ЦУУГИАНД ЧИНЬ ХЭМ ХЭМЖЭЭ ХУУЛЬ ЁС ГЭЖ БАЙХАА БОЛЬСОН УУ?ИЙМ ...
  • zochin 2017-08-04 05:12:05
    uzmerch hkun ed nar bish . 33 eer hkumuus bsn gej bichsen bsn. nomin.mn ees uz
  • зочин 2017-08-04 04:47:53
    Булган, Батүүл 2 л мэднэ дээ, уул нь
  • Иргэн 2017-08-04 04:32:46
    Хэлмэгдсэн хүмүүс бол арай энгэж царайлж суухгүй дээ, амь тавьж галзуурах дээрээ тулна биз. Хайр дурлал ,Уянгын кино үзэж байгаа аястай байх юм.
  • иргэн 2017-08-04 03:21:11
    би мэдэж байна гэсэн соорбарам солиот угээ хэлэх болоогуй юу